“Азифарма” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд ЭМЯ-ны УАУ-ны салбар зөвлөлтэй хамтран БНХАУ-ын Шанхай хотын  “Уламжлалт анагаах ухааны их сургууль”-ийн харьяа “Тун хуа” эмнэлгийн нарийн мэргэжлийн баг хамт олноос Монгол улсын Короновируст халдварын тархалтын нөхцөл байдалд үндэслэн уламжлалт анагаах ухааны мэргэжлийн чиглэлээр туршлага солилцох, “Уламжлалт анагаах ухааны шинэчилсэн онол практикийг КОВИД-19 халдварын тархалтын үед урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд ашигласан эмнэлзүйн туршлага” сэдэвт  цахим сургалтыг Монгол Улсын Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 150 уламжлалтын эмч мэргэжилтнүүдэд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтанд Фанг Банг Жиан /Шанхайн УАУ-ны Их сургуулийн харьяа Тун Хуа эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, Ухань хотод ажиллаж байсан туршлагатай/ КОВИД -19  халдварын эмичилгээний талаар туршлага судлан орчин үеийн УАУ-НЫ орчин үеийн эмчилгээний чиг хандлага мөн КОВИД-19 халдварын эмчилгээний талаар судалгааны ажил танилцуулан мэдээ мэдээлэл солилцов.