БГД 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ази Товер

Хүний нөөц

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

МЭРГЭШСЭН, ХАРИУЦЛАГАТАЙ, ӨНДӨР УР ЧАДВАР БҮХИЙ ХАМТ ОЛНЫГ БИД БҮРДҮҮЛНЭ.

Манай компанийн Хүний нөөцийн менежментийн бодлогын гол суурь концепц нь сургалт хөгжил, ур чадварт суурилсан ажлын байранд ажиллуулах, карьер өсөх өргөн боломжоор хангах юм. Бид ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх, мэргэшүүлэхэд ихээхэн анхаарч, тухайн ажилтны дур сонирхол, суурь авьяас чадварт нийцүүлэн тохирох ажлын байранд хөрвүүлэн ажиллуулж, хариуцлагатай, үнэнч шударга зарчмыг дээдлэн, үр дүнд суурилсан цалин урамшууллын бодлого барьдаг. Манай ажилтнууд ажлын байрны өргөн сонголттойгоор богино хугацаанд мэргэжлийн болон ерөнхий ур чадвараа ихээхэн сайжруулж, хурдацтай өсөн дэвжиж, МУ болон ОУ-ын байгууллагатай мөр зэрэгцэн, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээдэг.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

01

Анкетын шалгаруулалт

Анкетын шалгаруулалт – Онлайн болон цаасан хэлбэрээр авах ба анкет хүлээж авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй

02

Ярилцлагад урих

Анхан шатны шалгуур, шаардлагад нийцсэн ажил горилогчийг анхан шатны ярилцлагад урьж хүний нөөцийн мэргэжилтэнтэй ярилцлага хийнэ.

03

Ур чадварын шалгалт

Мэргэжлийн болон ур чадварын шалгалт- Ажлын байрны онцлогоос хамааран мэргэжлийн эсвэл ур чадварын сонгон шалгаруулалт хийнэ..

04

Шийдвэрлэх ярилцлагууд

Энэ шатанд шууд удирдлагатай ярилцлага хийдэг ба ажлын байрны онцлогоос шалтгаалан 2-3 удаагийн ярилцлагад урина.