БГД 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ази Товер
"АЗИФАРМА ТРЕЙД" ХХК
"АЗИФАРМА ТРЕЙД" ХХК

А. Норовсүрэн

"Азифарма Трейд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

“Азифарма Трейд” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Гадаад импорт болон дотоодын худалдан авалтын үйл ажиллагааны хүрээнд ОХУ, Европын орнууд, Солонгос, Энэтхэг, БНХАУ зэрэг 18 улс орнуудын нийт 123 бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж нийт олон жилийн судалгаа, инноваци, технологит суурилсан 2,245 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлон Улаанбаатар хотын 3 эм ханган нийлүүлэх төвөөр дамжуулан харилцагч нартаа түгээж байна. Хамтран ажилладаг байгууллагын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж нөгөө талаар харилцагч эмийн сангууддаа тогтмол чанартай нийлүүлэлт хийн дэмжсэнээр тэдний бизнесийн хөгжилд түлхэц өгч байгаа харилцан хамааралтай хамтын ажиллагаа юм. Хадгалалтын дэглэмийг алдагдуулахгүй байх тээвэрлэлтийн нарийн чанд горим хяналт шалгалт шаарддаг онцгой бүтээгдэхүүнийг чанар стандартын дагуу хадгалан хамгаалахыг нэн тэргүүний анхаарах зүйл болгож Логистикийн үйл ажиллагаа, нөөцийн удирдлагыг МУ-ын стандартад нийцсэн 3 давхар 2,888м2 ашигтай талбай бүхий ложистикийн төв агуулахад хэрэгжүүлж байна. Ази-Фарма Трейд” ХХК нь нийт 105 ажилтан, 6 алба нэгжтэйгээр эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг орчин үеийн дижитал технологид суурилсан дэвшилтэд хэв маягаар харилцагчдад хүргэж бүтээгдэхүүн үйлчилгээ, түншлэлийн дэлхийн жишгийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Хаяг
Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Ази Товер, Компанийн байр
Утас

+976 7007-5511

И-мэйл

info@asiapharma.mn