БГД 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ази Товер
"АЗИФАРМА ДИСТРИБЬЮШН" ХХК
"АЗИФАРМА ДИСТРИБЬЮШН" ХХК

Б. Ундармаа

“Азифарма Дистрибьюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

“Азифарма Дистрибьюшн” ХХК нь 2013 онд “Азифарма” ХХК-н алба нэгжээр байгуулагдаж Топфер, Нип, Бойрер брэндийн бүтээгдэхүүнийг ХБНГУ-с Эксклюзив эрхтэй гэрээ байгуулан импорт хийж Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж эхэлсэн юм. Үүнээс хойш 7 жилийн хугацаанд дэлхийд нэр хүндтэй үндэстэн дамнасан 8 компанитай хамтран ажиллаж, 2500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг ХБНГУ, АНУ, Унгар, Солонгос, Малайз зэрэг улсуудаас албан ёсны дистрибьютерийн эрх авч нийт 9 брэндийг Азифарм эмийн сангийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Үйл ажиллагаагаа өргөжин тэлсээр 2020 оны 2-р сард импорт дистрибьюшнийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Ази-Фарма Дистрибьюшн” ХХК албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Компанийн импортлон зах зээлд нийлүүлдэг брэнд бүтээгдэхүүнүүд нь аль хэдийн зах зээлд тэргүүлэгч болсон бөгөөд хэрэглэгчийн өдөр тутмын байнгын хэрэглээ болж чадсан. Цаашдаа бид бүхэн Гэр бүлийн эрүүл амьдралын хэрэгцээнд, Хүүхдийн органик хүнс, Эмчилгээний агууламжтай гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд нэвтрүүлж, хамгийн найдвартай, түргэн шуурхай, түгээлт, захиалгын системийг бий болгосон тэргүүлэгч дистрибъюшн компани болох зорилго тавин ажиллаж байна.

Хаяг
Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Ази Товер, Компанийн байр
Утас

+976 7007-5511

И-мэйл

info@asiapharma.mn