БГД 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ази Товер
"АЗИФАРМА МЕД" ХХК
"АЗИФАРМА МЕД" ХХК

Б. Зориг

"Азифарма Мед" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

"Азифарма Мед" ХХК эмийн сан нь 2002 онд анхны салбараа нээж эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2017 онд Ази Фарма ХХК-ийн Сүлжээ эмийн сангийн газар болон байгуулагдсан бөгөөд 2020 оны 1-р сард “Ази-Фарма Мед” ХХК болон албан ёсоор компани болон өнөөдрийн байдлаар 175 ажилтан 40 салбар эмийн сантайгаар үйл ажиллагаа маань өргөжсөн. Эмийн салбарт хэрэглэгч өөрөө өөртөө үйлчлэх фарммаркет салбарыг нээн нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн шинэлэг үйлчилгээ болсон төдийгүй, тохь тухтай орчинд 180 гаруй нийлүүлэгчийн 5,832 нэр төрлийн өргөн сонголттой чанарын баталгаат эм бэлдмэлээр үйлчилж байна. Бид хэрэглэгчдэд эрүүл мэндийн орчин үеийн үйлчилгээг цогцоор нь хүргэсэн хүн бүрийн сонголт болох брэндийг бүтээгч үндэсний жишиг компани болох зорилготой. Хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ үзүүлэх үйлчилгээгээ илүү сайжруулах зорилгоор ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Хаяг
Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Ази Товер, Компанийн байр
Утас

+976 7007-5511

И-мэйл

info@asiapharma.mn