Эрүүл мэндийн салбарын инноваци, дэвшилтэт технологи, эмнэлэгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, оншлуурууд, эм ханган нийлүүлэлт, дотоодын эмийн үйлдвэрүүдийг танилцуулах, Эрүүл мэндийн салбарын мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх “Эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэн 10 дугаар сарын 7 ноос 9 ны хооронд 3 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

 

 

 

"Азифарма" ХХК нь онцгой эрхтэй 180 нэр төрлийн эм бараанаас онцолж 60 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулсан ба хэрэглэгчид энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрт тохирох эм бараа, бүтээгдэхүүнээс сонголтоо хийн худалдан авахаас гадна 50'000₮-с дээш худалдан авалт бүр бэлэгтэй үйл ажиллагаа зохион байгууллаа. 

 

 

Мөн “Азифарма” ХХК маань 80 орчим эрүүл мэндийн байгууллагаас 3 дахь жилдээ дахин шилдэг оролцогчоор шалгарлаа. Биднийг зорин ирж үйлчлүүлсэн болон 20 жилийн турш хамт байгаа эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ БАЯРЛАЛАА.

 

Эрүүл энхийг хамтдаа эрхэмлэе..,