Улаан хүн орхоодой, загасны тос агуулсан ОМЕГА-3 нь биеийн DHA болон EPA-г сэргээж, цусан дахь ТРИГЛИЦЕРИД багасгах үйлчилгээ үзүүлж, тархины эд эсэд нөлөөлж чадах цорын ганц тэжээл бөгөөд Омега-3 нь сайн чанарын ханаагүй тосны хүчил учир өдөр тутамдаа хэрэглэснээр олон төрлийн өвчнөөс өөрийгөө хамгаалах дархлаа бий болно.

 

DHA гэж юу вэ?

DHA нь нэгэн төрлийн ханаагүй тосны хүчил юм. Өөх тосны хүчил нь ханаагүй тосны хүчил болон ханасан тосны хүчлээс бүрддэг. Ханаагүй тосны хүчил нь дотроо 2 төрөлтэй. Энэ нь Омега 3, Омега 6. Омега 3 нь ихэвчлэн загасны тос байдаг. Омега 6 нь ургамал самар болон ханаагүй тосноос гардаг.

DHA нь бидэнд маш хэрэгтэй бөгөөд хүний биеийн тархи ба нүдэнд байдаг. Өөрөөр хэлбэл DHA нь тархи болон мэдрэлийн хөгжилд сайнаар зогсохгүй нүдний торлог бүрхэвчний хөгжилд сайнаар нөлөөлдөг юм. Хүний биед DHA бага хэмжээтэй буюу дутагдвал ой тогтоолт муудах мартаж санах гэх мэт хямралд өртдөг байна.

Омега 3 болон Омега 6-г хэрэглэснээр архаг өвчнөөс зайлсхийж болно. Судлаачдын олж мэдсэнээр их хэмжээний Омега 3 агуулсан хоол хүнс хэрэглсэнээр чихрийн шижин, зүрхний өвчин болон үе мөчний үрэвсэл зэргээс сэргийлж чадна. Хүний биед DHA бага хэмжээтэй буюу дутагдвал ой тогтоолт муудах мартаж санах гэх мэт хямралд өртдөг байна.

 

EPA гэж юу вэ?

EPA нь цусан дотор байгаа хлостеролыг бууруулж, цусны урсгалыг жигд явуулж цусыг цэвэрлэн, өөх тосыг багасган даралтын балансын зохицуулалт хийж, цусны илдэсийг хатууруулахгүй, судасны ханыг уян болгон бэхжүүлдэг.

 

ТРИГЛИЦЕРИД гэж юу вэ?

Өөхний хүчил болон глицерилийн нийлбэр. Энэ нь энергийн нөөцийн үүрэгтэй бөгөөд хүний биед өөхний эдүүдэд хуримтлагдаж байдаг ба триглицеридын төвшин илүүдсэн үед бодисын солилцооны эмгэг үүсгэж таргалалт, чихрийн шижин, зүрх судасны эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Сүүлийн жилүүдэд триглицеридын төвшинг эмч, судлаач нар ихээхэн анхаарах болжээ.

Триглицеридын хэвийн хэмжээ - 1- 1,7 ммол/л байна.

Триглицерид ихэссэн үед тромб үүсэх эрсдэл нэмэгддэг, зүрх судасны өвчлөл, бодисын солилцооны алдагдал үүснэ. Мөн энэ үзүүлэлт нь 10-11 ммол/л байвал нойр булчирхайн үрэвслийн гол үзүүлэлт болдог байна.

Триглицеридын өсөх гол шалтгаан нь:

  1. Амьдралын буруу хэв маяг ( буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, таргалалт )
  2. Зарим нэг эм бэлдмэлүүд глюкокортикоид, дааврын хэт их хэрэглээ
  3. Чихрийн шижин хэв шинж -2
  4. Бамбай булчирхайн даавар багасах
  5. Удамшил (нийт хүн амын 1% илэрдэг)