Хоёр өдрийн турш мэдрэл судлалын салбарын шинэ ололт, дэвшил, судалгаа, эмнэлзүйн туршлагыг нэг дор нэгтгэсэн INFO 2026 олон улсын хурал амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн хурлаар Монгол, Хятад, Япон, Герман улсын 36 илтгэгч хүрэлцэн ирж, өөрсдийн мэдлэг, туршлага, судалгааны үр дүнгээ хуваалцан, мэргэжлийн үнэ цэнтэй хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ.

Хуралд 170 гаруй оролцогч бүртгүүлж, нийт 190 гаруй эмч, судлаач, мэргэжилтэн, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон нь INFO 2026 хурлын өргөн цар хүрээ, салбарын мэргэжилтнүүдийн идэвхтэй оролцоог харуулсан. INFO хурлын 20 жилийн түүх, хамтын хөгжлийн замналыг өгүүлсэн дурсгалын ном болон оролцогчдод зориулсан дурсгалын торгон алчуур гардуулсан нь энэхүү онцгой уулзалтын үнэ цэн, дурсамжийг улам тодотголоо.