АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД 2026”

Oлон улсын эрдэм шинжилгээний хоёр өдрийн хурал 2026 оны 9 дүгээр сарын 17–18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хурал нь сэтгэцийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, судлаачид олон улсын түвшинд мэдлэг, туршлагаа хуваалцах, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, судалгааны үр дүн, оношилгоо, эмчилгээний шинэ арга барилын талаар мэдээлэл солилцох чухал арга хэмжээ боллоо. Хурлын хоёр өдрийн турш сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болон орчин үеийн чиг хандлагын талаар илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, туршлага солилцоог өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

“СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжилтнүүдийн тасралтгүй хөгжлийг дэмжих, олон улсын туршлагыг нутагшуулахад чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.