Ази-Фарма сүлжээ эмийн сан 2026 оны 9 дүгээр сарын 25–27-ны өдрүүдэд М Банк Аренад зохион байгуулагдсан “Mongolia Health Technology Expo 2026” олон улсын үзэсгэлэнд “Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танд ойртуулна” уриан дор оролцож, S Ханиадны сироп, ASO шингэн хүчилтөрөгч, OPTINOL нүдний дусаалга, эмч, эмнэлгийн ажилтны хувцасны Cherokee брэндээ зочдод онцлон танилцууллаа. Мөн Ази-Фарма сүлжээ эмийн сангийн салбаруудын үйлчилгээ болон цахим үйлчилгээг нэг дороос таниулан оролцож үзэсгэлэнгийн Шилдэг дэмжигч байгууллага боллоо.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын томоохон арга хэмжээний нэг болох тус үзэсгэлэн энэ жил 27 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд үзэсгэлэнгийн үеэр салбарын инновац, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, төр, хувийн хэвшил болон гадаад, дотоодын байгууллагуудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдсэн юм.

Ази-Фарма сүлжээ эмийн сан хэрэглэгчдэд чанартай, баталгаатай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг тав тухтай орчинд, найрсаг харилцаа, мэргэжлийн зөвлөгөөтэйгээр хүргэхийг зорин ажиллаж ирсэн бөгөөд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог 2020 оноос нэвтрүүлэн ажиллаж байна.

Ази-Фарма сүлжээ эмийн сан үйлчилгээгээ хэрэглэгчдэд илүү ойртуулж, Apteka.mn цахим платформоор эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний мэдээлэл авах, онлайн захиалга хийх боломжийг бүрдүүлсэн. Мөн 1800-1801 эрүүл мэндийн лавлах үйлчилгээгээр эм эрүүл мэндийн бүтээгдэхүүний мэдээлэл, зөвлөгөө, ерөнхий мэргэжлийн эмчээс эрүүл мэндийн зөвлөгөө авах боломж олгохын зэрэгцээ хэрэглэгчдийн санал, хүсэлтийг хүлээн авч ажилладаг.

ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХАМТДАА ЭРХЭМЛЭЕ.