Ерөнхий үйлчлэлээр хэрэглэх кортикостеройд

Гидрокортизон Pending approval

Олон улсын нэршил: Гидрокортизон, Кобадекс, Кортеф, Кортил, Кортизол, Генакорт, Гидрокортал, Гидрокортоне

Тун хэмжээ савлалт: 1%-10гр25%-5мл

Эмийн хэлбэр: тосон түрхэцтарилгын уусмал

Хэрэглэх заалт: Үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл. Яс үетэх, хэрх болон бусад гаралтай үений үрэвслүүд, бөөрний дайврын цочмог дутагдал, хүнд хэлбэрийн харшлын урвал, шок, гуурсан хоолйн багтраа, арьс нүдний өвчний практикт хэрэглэнэ.

Үйлдвэрлэгч: Нижфарм

Жор: Эмчийн заавраар жортой хэрэглэнэ.

Гидрокортизон суспенз Pending approval

Олон улсын нэршил: Гидрокортизоны ацетат, Аббокорт, Кортибел, Кортодерм, Гидризон, Гидро-Адрезон, Синтакорт

Тун хэмжээ савлалт: 125мг/ 5мл

Эмийн хэлбэр: Хөвмөл

Хэрэглэх заалт: Яс үетэх, төрөл бүрийн(өвдөг, тохой, түнхний г.м) хэрх болон бусад гаралтай үений үрэвслүүд(сүрьеэ, заг хүйтнээс бусад), мөр далны завсрын эд үрэвсэх, үений хальсны үрэвсэл, шөрмөсний уутны үрэвсэл, үе мөч татах, анкилоз өвчинд мэс засал хийхийн өмнө зэрэг тохиолдлуудад тус тус хэрэглэнэ. Түүнээс гадна бөөрний дааврын цочмог дутагдал, ялангуяа мэс засал хийлгэсний дараа, шок, коллапс, цочмог хүнд хэлбэрийн харшлын урвал, гуурсан хоолойн багтраа зэрэгт мөн хэрэглэнэ. Нүдний өвчнийг эмчлэх практикт нүдний салст бүрхүүлийн болон солонгон бүрхүүлийн үрэвсэл, иридоциклит, эвэрлэг бүрхүүл, зовхины үрэвсэл зэрэгт хэрэглэхээс гадна, арьсны өвчнийг анагаах практикт элдэв загатнаа, хогжрууд үлд, янз бүрийн хэлбэрийн намарс, арьсны цочмог архаг үрэвсэл, толгой хуйхны хажраст намарс зэрэгт тус тус хэрэглэнэ.

Үйлдвэрлэгч: Гедеон Рихтер

Жор: Эмчийн заавраар хэрэглэнэ.

Дексаметазон Pending approval

Олон улсын нэршил: Дексаметазон, Амродексоне, Аркодексан, Кортадекс, Деазон, Декакорт, Декакортин, Декартин, Декадин, Декардан, Декардон, Декастеролоне, Декакорт, Дезометон, Дексакорт, Дексамекортин, Дексаметан, Дексасон,Дексосон, Дексоне, Хексадекадрол, Хексадрол, Милликор

Тун хэмжээ савлалт: 4мг/1мл №25 - тарилгын уусмал00005г №50 5000мкг №10 - Шахмал01%- 5мл - нүдний дусаалга

Эмийн хэлбэр: 4мг/1мл №25 - тарилгын уусмал00005г №50 5000мкг №10 - Шахмал01%- 5мл - нүдний дусаалга

Хэрэглэх заалт: Шок, коллапс, бөөрний дайврын цочмог дутагдал, гуурсан хоолойн багтраа, архаг хэрх өвчин зэрэгт мөн хайрст үлд, тулайн гаралтай үений үрэвсэл, янз бүрийн архаг ба цочмог харшлын өвчнүүд элэгний үрэвсэл, ком, арьс, нүдний өвчнүүд зэрэгт хэрэглэх бэлдмэл

Үйлдвэрлэгч: KРКА

Жор: Эмчийн заавраар жортой хэрэглэнэ.

Преднизолон Pending approval

Олон улсын нэршил: Преднизолон, Антизолон, Кордекс, Дакордин, Декортин-Н, Дегидрокортизол, Дельтакортел, Дельтакортрил, Мекортолон, Пренолоне, Коделькортоне, Эстеролоне, Ульракортон Н

Тун хэмжээ савлалт: 0.5% 10 гр

Эмийн хэлбэр: Тосон түрхэц

Хэрэглэх заалт: Шок, коллапс, бөөрний дааврын цочимог дутагдал, гуурсан хоолойн багтраат байдал, цочимог ба архаг хэрх өвчний болон халдвар, хайрст үлд, тулайн гаралтай полиартрит, тохойны үений периартрит, нурууны үений үрэвсэл зүрхний хориг улаан чоно яр, Аддисоны өвчин янз бүрийн цочимог архаг харшлын өвчнүүд(гуурсан хоолойн багтраа, чонын хөрвөс, шар усны өвчин, химийн ба эмийн тодорхой зүйлд хэт мэдрэмтгий байдал, Квинкийн хаван), элэгний үрэвслүүд, ком, цусны чихэр багадах, өөхөн төст невроз, усны өвчнүүд(агранулоцитоз, лейкоз, Ходжкины өвчин, тромбоцит багадсанаас үүссэн ягаан толбо, цус задралын цус багадалт), арьсны өвчнүүд(цэврүү өвчин неиродермит, намарс, арьсны цочмог ба архаг үрэвсэл, загатнаа, шулуун гэдэсний төгсгөл, бэлэг эрхтэн орчмын намарс, хайрст үлд, хөгшрөлийн загатнаа), Нүдний өвчнүүд(нүдний салст эвэрлэг, солонгон бүрхүүлийн үрэвслүүд, иридоциклит, эвэрлэг бүрхүүлийн шархлаа), халдварт өвчнүүд(балнад, вирусын халдварт өвчнүүдийн хордлогын хэлбэр) зэрэгт тус тус хэрэглэх эмийн бэлдмэл.

Үйлдвэрлэгч: Акрихин

Жор: Жоргүй олгогдоно.