ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бидний тухай

    “АЗИ-ФАРМА” ХХК нь 2002 онд 2 гишүүнтэй аннх үүсгэн байгуулагдаж АНУ-ын Unipharm.Inc компанитай импортын анхны гэрээгээ байгуулан VITRUM витаминаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд удаах гэрээгээ Словени улсын KRKA үйлдвэртэй үзэглэн өнөөдрийн амжилтанд хүрсэн.

    “АЗИ-ФАРМА” ХХК өнөөдөр Монгол улсын эмийн зах зээлд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлдэг эмийн үйлдвэрүүдтэй хийгдсэн гэрээ, импортын татан авалт, борлуулалтын хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрөл, харилцагчдын тоо зэрэг статистик үзүүлэлтүүдээрээ салбарын хэмжээнд хоёр дугаар байр эзлэн амжилттай ажиллаж байна.

МАНАЙ ХАМТ ОЛОН
 
    Мэргэжлийн өндөр ур чадвартай, идэвхи санаачилгатай, ёс зүйтэй боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлэн 2014 онд 189 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс: 
  • Дээд боловсролтой – 169
  • Нарийн мэргэжлийн эм зүйч, эм найруулагч – 53
  • Хүний их эмч – 10
  • Өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн мэргэжилтэн – 15
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн – 20
  • Эрүүл мэндийн технологи 2016 "Шилдэг оролцогч байгууллага"
  • Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 
  • Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Талархал
  • Монголын хоол боловсруулах эрхтэн судлалын хүндэт өргөмжлөл
  • Хаан банкны Хүндэт харилцагч- Эрхэм түнш өргөмжлөл
  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон 2015 оны “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ” байгууллагаар дахин шалгарсан.
  • Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, нийгмийн хариуцлагыг нэр төртэйгээр биелүүлж байгааг үнэлэн 2013 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуйн нэгжээр шалгаруулан Татварын албаны дээд шагнал болох “Хөх дэвтэр” цом, батламж бүхий шагналыг гардан авсан.
  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон 2013 оны “ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ” байгууллагаар дахин шалгарч, өмнөх оны амжилтаа ахиулж чадсан. 
  • Монгол улсын нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын 2014 оны “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ”-өөр өргөмжлөгдөв
 
  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон 2012 оны “ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ”.  
  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон 2012 оны “ТОР-10 Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани”.
  • Эм хангамжийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн технологи-2013” үзэсгэлэнгээс “ИМПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”.
  • Эм хангамжийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  нийт эм зүйн салбарынхны дунд зохиогдсон урлаг, спортын арга хэмжээний хүрээнд ширээний теннис, цэнгээнт бүжгийн төрөлд тус тус мөнгөн медаль хүртсэн.
  • Монгол улсад Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын “ЭМ ХАНГАМЖ - 90” Хүндэт өргөмжлөл.
  • Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” - ны  ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал.
 
  • Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас “Салбартаа манлайлагч” хүндэт өргөмжлөл. 
  • Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас “Enterprenuer-2012” Хүндэт өргөмжлөл, Хүрэлмеркури цом бүхий шилдэг аж ахуйн нэгж.
  • Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Тэргүүний ажил олгогч” цол батламж.
  • Монголын Маркетинг,  Менежментийн Хүрээлэнгийн "Гранд экспо 2012" үндэсний бизнес фестивалийн олон нийтийн интернэт санал асуулгаар Монгол улсын “Топ Эм Ханган Нийлүүлэгч Байгууллага”.
 
  • ЭМЯ-ны 80 жилийн ойд зориулсан “Эмчилгээ, оношлогооны дэвшил-орчин үе” сэдэвт үзэсгэлэнгээс “Оны шилдэг импортлогч”.
  • Эм зүйн байгууллагын нэгдсэн “ЭМ ХОЛБОО”-ны зохион байгуулсан Монгол улсад үндэсний эмийн үйлдвэр үүсч хөгжсний 80, хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойн үзэсгэлэнгээс “Шилдэг эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч байгууллага”.
  • Эм зүйн байгууллагын нэгдсэн “ЭМ ХОЛБОО”-ны “Шилдэг импортлогч байгууллага”.