ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бидний тухай
2002
  • “АЗИ-ФАРМА” ХХК  нь анх үүсгэн байгуулагдсан.
  • АНУ-ын “Unipharm Inc” пүүс, Словени улсын “KRKA” эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах гэрээг   үзэглэн  үйл ажиллагаагаагаа эхэлсэн бөгөөд супермаркет түшиглэсэн “Витамин шоп”-ууд байгуулагдсан.
 
2003
  • “Ази-Фарма” ХХК-ийн  анхны “Эм Ханган Нийлүүлэх Төв” Сүхбаатар дүүрэгт  байгуулагдаж, эм хангамжийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
2004
  • “Ази-Фарма” ХХК-ийн анхны “Мээж” эмийн сан Сүхбаатар дүүрэгт байгуулагдаж, сүлжээ эмийн сангийн үйл ажиллагааны эхлэл тавигдсан ба нийгмийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог анхны эмийн сан байгуулагдсан.
2005
  • Харилцагч,  хэрэглэгчиддээ хүрч үйлчлэх, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүрэгт “Эм  ханган нийлүүлэх төв-2”   байгуулагдсан. 
  • Шинээр “Bayer Pharma AG”, “Bayer Consumer Care”, “Gedеon Richter”, “Care corporation”, “Berlin Chemie AG” зэрэг нэр хүндтэй эмийн үйлдвэрийн импортлогч  байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
 

 

2006
  • Дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй “Panacea Boitec”, “Shin Poong Pharm”, “Umedica Laboratories”, “Аkrikhin” зэрэг эмийн үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаад хамтын ажиллагааны харилцаа холбоогоо өргөжүүлсэн.
  • Монгол улсын эмийн бүртгэлд чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэлийг нийлүүлэх,  эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг жигд хангах зарчмыг баримтлан импортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж эхэлсэн.

 

2007
  • Монголын “Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Газар”-ийн “Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн байгууллага”-аар шалгарав.
  • Дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй “Novartis”, “Astellas pharma”, “Nizhpharm”, “Sintez”, “Herbion International”, “Lek Pharmaceuticals d.d.”, “Amoun Pharmaceuticals” зэрэг эмийн үйлдвэрийн импортлогч  байгууллагуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • Байгууллагын нийт ажиллагсдын тоо,  хүний нөөцийн чадамж, боловсон хүчний бодлого бэхжсэн.
 

 

2008
  • Бид эм хангамжийн салбарын хүрээнд компанийн байр суурийг бэхжүүлж, эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй чанарын баталгаатай эм, биобэлдмэл ханган нийлүүлэх  нөхцлийг бүрдүүлж, эмнэлэг, хүн амыг шаардлагатай эм бэлдмэлээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд ихэд анхаарч, Эм ханган нийлүүлэх байгууллагуудын тэргүүлэгчдийн нэг болов.
  • Дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй “Nycomed”, “Sandoz”, “Аltaivitamin”, “Мoskhimpharmpreparaty”, “Partner”, “Belmedpreparaty”, “Polpharma” зэрэг эмийн үйлдвэрийн  импортлогч  байгууллагуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулсан.
 
2009
  • Улаанбаатар хотод  үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ орон нутагт дахь анхны “Эм ханган нийлүүлэх төв”-ийн салбарыг Дархан-Уул аймгийн Дархан суманд байгуулж харилцагч, хэрэглэгчиддээ чиглэсэн үйл ажиллагаагаа тэлсэн.
  • Удаах салбарыг Өвөрхангай  аймгийн Арвайхээр  суманд “Эм ханган нийлүүлэх төв”-д байгуулж. төвийн бүсийн харилцагчдад эм бэлдмэл ханган нийлүүлж эхэлсэн.
  • БНСУ-ын “Medi Green” эмийн үйлдвэрийн судсаар хооллох шингэн тэжээлийн бэлдмэлийг нийлүүлэх албан ёсны дистрибьюторын хамтран ажиллах гэрээг байгуулсан.

 

2010
  • Нийслэлийн Хан-Уул дүүрэгт “Эм ханган нийлүүлэх төв-3”  байгуулагдаж,  харилцагч хэрэглэгчдэд хүрч үйлчлэх,  эм эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулсан.
  • Сүхбаатар дүүрэгт  анхны өргөн хэрэглээний өөртөө үйлчлэх “ФАРММАРКЕТ” сүлжээ эмийн сан байгуулагдсан.
  • “АЗИ ФАРМА” ХХК нь ЭМЯ-наас зохион байгуулсан “Эмчилгээ оношлогооны дэвшил- Орчин үе” сэдэвт үзэсгэлэнгээс  шилдэг импортлогчийн шагнал хүртсэн.
  • Дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй топ эмийн үйлдвэрүүд болох “Pfizer”, “Sanofi Aventis”, “GlaxoSmithKline”, “Takeda”, “Boehringer Ingelheim”, “Medial D&P”, “Denk pharma”, “Actavis International” зэрэг эмийн үйлдвэрийн импортлогч  байгууллагуудтай  хамтран ажиллах гэрээ байгуулсан.
 
2011
  • Баянгол дүүргийн бичил хороололд “АЗИ-ФАРМА” салбар эмийн сан байгуулагдсан. 
  • Орхон аймгийн Эрдэнэт хотод орон нутгийн салбар “Эм ханган нийлүүлэх төв”-ийг байгуулсан.
  • Увс аймгийн Улаангом суманд орон нутгийн салбар “Эм ханган нийлүүлэх төв”-ийг байгуулсан.
  • АНУ-ын “Eli Lilly” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгчийн газрын гэрээ байгуулан, тус үйлдвэрийн чихрийн шижингийн бэлдмэлийг, БНСУ-ын “SK Chemicals” үйлдвэрийн альбумины бэлдмэлүүдийг эм хангамжийн салбарт нэвтрүүлж эхэлсэн.
  • Мөн БНСУ-ын “Hwajin Medical”, “Jeil Pharmaceutical”, БНХАУ-ын “JJMD”, ОХУ-ын “Alphaplastic” зэрэг эмнэлгийн жижиг хэрэгслийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч  үйлдвэрүүдтэй хамтран ажиллах албан ёсны дистрибьюторын гэрээг байгуулан зүү тариур, дуслын систем, хөвөн бинт, халуун хүйтэн наалт зэрэг эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг хангаж эхэлсэн.
 
2012
  • Харилцагч,  хэрэглэгч нартаа хүрч үйлчлэх,  ханган нийлүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх чиглэлээр Баянзүрх дүүрэгт “Эм ханган нийлүүлэх төв -4”  байгуулагдсан.
  • Завхан аймгийн Улиастай  суманд орон нутгийн салбар “Эм ханган нийлүүлэх төв”-ийг байгуулсан.
  • Баянхонгор аймгийн Баянхонгор суманд орон нутгийн салбар “Эм ханган нийлүүлэх төв”-ийг байгуулсан.
  • Улаанбаатар бусад дүүргүүдэд “АЗИ-ФАРМА” эмийн сангийн  6 салбар нэгжүүд шинээр байгуулагдсан. 
  • “АЗИ-ФАРМА” ХХК-ийн 10 жилийн ой тохиосон ба энэ хугацаанд бид :
    • Монгол улсын эм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 150 гаруй эм ханган нийлүүлэх байгууллагуудаас импорт, нийлүүлэлтийн хэм хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрөл, харилцагчийн тоо зэрэг үзүүлэлтүүдээрээ  3-рт жагсав. 
    • Эм ханган нийлүүлэх зах зээлийн 15 орчим хувийг “АЗИ-ФАРМА” ХХК дангаар хангаж эхэлсэн. 
    • Дэлхийн нэр хүндтэй эмийн  үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах дистрибьютерийн гэрээ байгуулан гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлж, 20 орны 70 гаруй үйлдвэрийн албан ёсны дистрибьюторын гэрээтэй 1200 гаруй нэр төрлийн эмийг импортлогч болсон.
    • Нийт ажиллагсдын тоо 150 хүрч,  хүний нөөцийн бодлого бэхжсэн.
    • Улаанбаатар хотод Эм ханган нийлүүлэх төв-4, орон нутагт Эм ханган нийлүүлэх төв -6, сүлжээ эмийн сан-9 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
 

 

2013
  • Монгол улсын “ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ”, мөн “ТОП-10 НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ”-аар тус тус шалгарсан.
  • Эмнэлэгийн хэрэгслийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай 95 жилийн түүхтэй Герман улсын “Beurer”, хүүхдийн сүү, хоол тэжээлийн 100 жилийн түүхтэй “Toepfer” компани, 80 жилийн түүхтэй нярай хүүхдийн хэрэсгслийн “NIP” компаниуд, ОХУ-ын “Veropharm” зэрэг компаниудтай онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгчийн гэрээг байгуулсан.
  • Фарммаркет эмийн сангуудад  бяцхан үрсдээ зориулсан хүүхдийн бүтээгдэхүүний "АНГААХАЙ" тасаг байгуулагдсан.
  • “АЗИ-ФАРМА”  эмийн сангийн  10 дахь салбар эмийн сан байгуулагдсан. 
  • Шинэ үеийн шилдэг технологи болох “1С программ”-ыг эм эмнэлгийн хэрэгсэл худалдаа, борлуулалтын салбарт бүрэн нийцүүлэн нэвтрүүлж, хөгжүүлсэн.

 

2014
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг алдагдуулахгүй хадгалах зориулалттай, MNS 5530:2009 стандарт хангасан  3 давхар агуулахын объектыг барьж, ашиглалтанд оруулсан нь салбарын хэмжээнд чанарын шаардлага хангасан, хадгалалтын онцгой нөхцөлтэй ба эм, бүтээгдэхүүн хүлээн авах, ханган нийлүүлэх, хадгалах, хөргөөх зэрэг хэсгүүдийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажилладаг анхдагч агуулахын байгууламж юм.
  • Монгол улсын 2013 оны “ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ” байгууллагаар дахин шалгарч, өмнөх оны амжилтаа ахиулж чадсан. 
  • Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж байгааг нь үнэлэн 2013 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуйн нэгж, “Хөх дэвтэр” цом, батламж бүхий шагналыг гардан авсан.
  • Монгол улсын нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын 2014 оны “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ”-өөр өргөмжлөгдөв.
  • “АЗИ-ФАРМА” эмийн сангийн салбарууд Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд  байгуулагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
  • “Reliance Life Science”, “Grindex”, “Hanlim pharm”, “Philosys”, “Takaso”, “Nulatex” зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах албан ёсны дистрибьюторын гэрээ байгуулж  хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.

 

2015
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг алдагдуулахгүй хадгалах зориулалттай, MNS 5530:2009 стандарт хангасан  3 давхар агуулахын объектыг барьж, ашиглалтанд оруулсан нь салбарын хэмжээнд чанарын шаардлага хангасан, хадгалалтын онцгой нөхцөлтэй ба эм, бүтээгдэхүүн хүлээн авах, ханган нийлүүлэх, хадгалах, хөргөөх зэрэг хэсгүүдийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажилладаг анхдагч агуулахын байгууламж юм.
  • Монгол улсын 2013 оны “ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ” байгууллагаар дахин шалгарч, өмнөх оны амжилтаа ахиулж чадсан. 
  • Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж байгааг нь үнэлэн 2013 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуйн нэгж, “Хөх дэвтэр” цом, батламж бүхий шагналыг гардан авсан.
  • Монгол улсын нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын 2014 оны “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ”-өөр өргөмжлөгдөв.
  • “АЗИ-ФАРМА” эмийн сангийн салбарууд Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд  байгуулагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
  • “Reliance Life Science”, “Grindex”, “Hanlim pharm”, “Philosys”, “Takaso”, “Nulatex” зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах албан ёсны дистрибьюторын гэрээ байгуулж  хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.