ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Лактана сүү 1

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Топфер брэндийн "Лактана"  органик  сүүг онгон байгальд бэлчээрлэгч үнээний цэвэр сүүгээр хийдэг бөгөөд химийн орц найрлагагүй бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхий олон оронд танигдсан. "Лактана" органик сүү нь ходоод гэдэсний хямралыг намдааж хоол шингэх үйл явцыг сайжруулдаг "Бифидобактери"  агуулдаг.

Топфер брэндийн "Лактана"  органик  сүү нь дараах найрлагаараа давуу талтай.

Ханаагүй тосны хүчил- уураг тархи, нүдний хараа болон мэдрэлийн системийн эрүүл хөгжилд шаардлагатай чухал тэжээллэг бодис.

Пробиотик- биеийн дархлаа болон ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг.

Органик- Цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Лактана -1 Дөнгөж төрсөн нярайн сүү

  • Төрсөнөөс эхлэн хооллох боломжтой. Хэрэв таны хүүхэд хөхөөрөө хооллохгүй эсвэл хөхөндөө цадахгүй бол хүүхдийн өөрийнх нь хооллох мэдрэмжээр найруулж өгнө.
  • Нэмэлт тэжээл болгон хооллоход тохиромжтой.
  • Хөхнөөс гарсны дараа дангаар нь өгч болно.
  • Глютен агуулаагүй
  • Нэмэлт сахар агуулаагүй
  • Хүүхдэд хэрэгцээт амин дэм эрдэс бодисуудыг агуулсан
  • Жин: 600гр (2 уут-300гр)
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА
  • Амархан шингэдэг нүүрс ус
  • Өндөр чанарын ургамлын тос
  • Чухал амин дэм, эрдэс бодис болон микро элемент
  • Пробиотик болон бифидобактеритай.

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Сүүг бэлтгэхдээ зааврыг маш сайн мөрдөх хэрэгтэй. Хэрэв буруу бэлтгэвэл чухал аминдэм алдагдах магадлалтай.

  1. Шинэхэн буцалгасан усаа хэрэглэх хэмжээгээр аваад 50С хүртэл хөргөнө.
  2. Хүүхдийн сүүг найруулж бэлтгэхээс өмнө угжийг сайтар ариутгана. Угжний тал хүртэл усаа хийнэ.
  3. Хэмжээтэй халбаганд сүүг дүүргээд усан дээрээ нэмж хийнэ.
  4. Угжаа таглаад сайтар сэгсэрнэ.
  5. Хүүхдийн сүүг сайтар сэгсэрсэний дараа үлдэгдэл усаа хийж дахин сэгсэрч бэлтгэнэ.

 

АНХААРУУЛГА

Задалсан тэжээлийг сайтар тагласаны дараа 2 долоо хоногийн дотор хэрэглэнэ. Хуурай сэрүүн газар хадгална.

Буцах