ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Боботик

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Гэдэсний дүүрэлтийг багасгах эм

Үйлдэл:

Хийн цэврүүний гадаргуугийн таталцлыг багасгаж хагалснаар гэдэс дүүрэлтийг арилгана.

Бүдүүн гэдэсний дотоод даралтыг бууруулна.

Ходоодны шүүсний хөөсрөлт болон гэдсэн дэх илүүдэл хий үүсэлтийг багасгана.

Хий гадагшлалтыг хөнгөвчилнө.

Бэлдмэл гэдэсний ханаар шимэгдэхгүй.

Боботик хоол боловсруулах замд үүссэн салсан бүрхүүлт бөмбөлөгүүдийг хагалж, дүүрэнгийг арилгаад гэдэсний ханаар шимэгдэхгүй, хувирахгүй баасаар гардаг.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис: 

1 мл-т Симетикон 66.66 мг

Туслах бодис:

Натрийн сахаринат 

Метилларагидроксибензот

Попилларагидроксибензот

Нимбэгний хүчлийн моногидрат

Бөөрөлзгөний амт оруулагч 

Цэвэршүүлсэн ус

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Гэдэс дүүрэх үед:

Нас Дуслын тоо Агуулагдах хэмжээ Хоногт өгөх давтамж
2 нас хүртэлх 20мг 4 удаа
2-6 нас 14ш 35мг 4 удаа
6-с дээш настай хүүхэд болон насанд хүрэгсэд 16ш                              40мг 4 удаа

Хоолны дараа өдөр болон унтахын өмнө ууна.

Хоол боловсруулах тогтолцооны рентген болон сонографын оношилгоонд /өмнө өдөр нь/

Нас Дуслын тоо Агуулагдах хэмжээ Хоногт өгөх давтамж
2 нас хүртэл 10ш 25мг Өглөө оройд тус бүр 1 удаа
2-6 нас 16ш 40мг Өглөө оройд тус бүр 1 удаа
6-с дээш настай хүүхэд болон насанд хүрэгсэд 20ш 50мг Өглөө оройд тус бүр 1 

 

АНХААРУУЛГА

Гаж нөлөө: Гаж нөлөө тэмдэглэгдээгүй

Цээрлэлт: Бүтээгдэхүүний үндсэн болон туслах найрлагад харшилтай хүмүүс гэдэсний түгжрэл, хоол боловсруулах тогтолцооны бөглөрөлтөт өвчний үед цээрлэнэ.

0-28 хоногтой нярайд туршсан хангалттай судалгаа байхгүй тул 1-с доош сартай хүүхдэд хэрэглэхгүй.

Гэдэс дүүрэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.

Анхааруулга: Жирэмсэн, хөхүүл үед эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ.

Баасны шинжилгээний үр дүнг өөрчилж болзошгүй /Далд цус алдалтыг оношлох/

Эмийн харилцан нөлөөлөл: Уухаар хэрэглэсэн антикоагулянтын шимэгдэлтийн өөрчилж болно.

Боботик ууж хэрэглэх үед хийжүүлсэн ундаа ууж болохгүй.

Онгойлгосноос хойш 2 сар хүртэл хугацаанд хэрэглэж болно.

 

Буцах