ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Таны хүүхдийн эрүүл мэндийн төлөөх №1 сонголт

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Хэрэглэх заалт:

Халуурах:

-Амьсгалын замын цочмог халдварын үед 

-Ханиад томуу

-Гүйлсэн булчирхай, залгиурын үрэвсэл

-Халуурах шинж бүхий хүүхдийн халдварт өвчин

-Вакцины дараах урвал:

Янз бүрийн шалтгаант хөнгөн, дунд зэргийн өвдөлт:

-Дунд чихний үрэвслийн сэдрэл

-Шүдний өвдөлт, шүд ургах үеийн өвдөлт

-Толгойн өвдөлт, мигрень

-Булчин, үений өвдөлт

-Яс булчингийн гэмтэл

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Найрлага:

5 мл хөвмөлд

Үйлчлэгч бодис:  Ибупрофен 100 мг

Туслах бодис: Кремофор RH-40

Карбоксил метил целлюлоз натрийн давс

Мат-хөнгөн цагааны силикат

Сахароз

Глицерин

Пропиленгликоль

Метил гидроксибензоат

Пропилгидроксибензоат

Нимбэгний хүчил

Натрийн гидрофосфат

Гүзээлгэний амт оруулагч

Кросповидон

Цэвэршүүлсэн ус

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг сахар, будагч агуулаагүй, ууж хэрэглэдэг хөвмөл.

Хүүхдийн нас, жинд тооцож тунг тохируулна.

Нас Жин Тун Хоногт өгөх давтамж
3-6 сар 5-7.6кг 2.5мл 3 удаа
6-12 сар 7.7-9кг 2.5мл 3-4 удаа
1-3 нас 10-15кг 5мл 3 удаа
4-6 нас 16-20кг 7.5мл 3 удаа
7-9 нас 21-29кг 10мл 3 удаа
10-12 нас 30-40кг 15мл 4 удаа

 

АНХААРУУЛГА

Цээрлэлт:

-Бүтээгдэхүүний аль нэг найрлага, стериод бус үрэвслийн эсрэг бэлдмэл болон ацетилсалицын хүчилд харшилтай хүн 

-Ходоод гэдэсний шархлаат өвчний сэдрэлийн үед байгаа өвчтөн

-Элэг бөөр,зүрхний хүнд эмгэгтэй өвчтөн

-Тархины цус харвалт, бусад цочмог цус алдалт, цусархаг тууралттай өвчтөн 

-Хүнд хэлбэрийн шингэн алдалттай хүн тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

-Жирэмсний тээлтийн сүүлийн 3 сард хэрэглэхгүй.

Анхааруулга:

-Жирэмсний эхний 6 хүртэлх сартайд онцгой шаардлагатай бол бага тунгаар богионо хугацаанд хэрэглэнэ.

-Хөхний сүүгээр бага зэрэг ялгардаг тул хөхүүл эх бага тунгаар богино хугацаанд хэрэглэнэ.

 

Буцах