ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Полидекса

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Харшлын болон нянгийн гаралтай хамрын хөндийн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.

Үрэвслийн эсрэг ,судас нарийсгах өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик агуулсан бэлдмэл.

Хурц ба архаг хамрын хөндийн үрэвслийг дарна.

Хамрын дайвар хөндийн үрэвслийг эдгээнэ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Эмийн хэлбэр: хамрын цацлага

Агууламж: 100 мл-т

Үйлчлэгч бодис:

Неомицин сульфат..................1г-д 650 000 ЕД

Полимиксин В сульфат............1 000 000 ЕД

Дексаметазон метасульфобензоат натри..........0,025г

Фенилэфрин гдрохлорид...............0,250г

Туслах бодис:

Метилпарагидроксибензоат.............0,100г

Литийн хлорид................0,340г

Лимоны хүчил....................0,280г

Литийн гидроксид..............0,100г

Макрогол 400.........................5,000г

Полисорбит 80.............................0,200г

Цэвэр ус....................100 мл хүртэл

Ерөнхий шинж:

Өнгөгүй тунгалаг шингэн

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тун, хэрэглэх арга

Насанд хүрсэн хүнд: өдөрт 3-5 удаа хамрын нүхэнд цацна

Хүүхэд: 12-18 нас хүртэлх хүүхдэд өдөрт 3 удаа хамрын нүхэнд цацна.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-10 хоног

Хэрэглэхийн өмнөх урьдчилан сэргийлэлт

Артерийн даралт ихдэлттэй, ишеми, гипертироидизмтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Нүдэнд хүргэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв цацлага нүдэнд орсон бол шууд нүдээ усаар сайтар угаана. 

АНХААРУУЛГА

Гаж нөлөө

Хэсэг газарт харшлын урвал илэрч болно. Хэрэв харшил илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандан цааш авах арга хэмжээний талаар зөвөлгөө авах хэрэгтэй.

Эмийн харилцан нөлөө

Бэлдмэлийн найрлага дах фенилэфринтэй эмийн харилцан нөлөөлөл илэрч болно. Фенилэфрин нь даралт бууруулах болон шээс хөөх үйлдэлтэй бэлдмэлийн үйлдлийг бууруулна /метилдопа, мекамиламин, гуандрела, гуанитидин/. Хэрэв хамт хэрэглэх шаардлага гарвал эмчийн зааврыг дагана. Бусад эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд эмнэл зүйн таагүй нөлөө бага илэрнэ. 

Онцгой анхааруулга

Бэлдмэлийг  тэгш босоо байрлалд барин цацна. Хамрын хөндийг цэвэрлэх шаардлагагүй.

Тамирчин хүнд: бэлдмэл нь сэргээшийн  шинжилгээнд эерэгээр илэрч болзошгүй.

Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглээ

Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно.

Хугацаа

Хугацаа 3 жил. Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

Хадгалалт

250С –аас ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. 

Эмийн сангийн олгох журам

Жороор олгоно.

Буцах