ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Тержинан

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Хавсарсан шалтгаантай үтрээний цогц эмчилгээ

Бэлдмэлд мэдрэг нянгаар халдварлагдсан үтрээний үрэвслийн үед:

‒        Бактерын гаралтай үтрээний үрэвсэл

‒        Үтрээний трихоманит

‒        Кандидын төрлийн мөөгөнцрөөр халдварлагдсан үтрээний үрэвсэл

‒        Холимог халдвараар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл

Үтрээний болон шээс бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор:

‒        Эмэгтэйчүүдийн мэс заслын өмнө

‒        Төрөлт болон үр хөндөлтийн өмнө

‒        Умайд суулгац хийхийн өмнө болон хойно

‒        Умайн хүзүүний коагуляцийн өмнө болон хойно

‒        Гистерогафийн өмнө

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Эмийн хэлбэр: үтрээний шахмал

Агууламж: 1 шахмалд

Үйлчлэгч бодис:

Тернидазол .....................................................0,2г

Неомицин сульфат..........................................0,1г эсвэл 65000МЕ

Нистатин ..........................................................100 000МЕ

Преднизолин натри метасульфобензоат.......0,047г

Преднизолонтой төст........................................0,003г

Туслах бодис:

Хүнсний цардуул................................................0,264г

Моногидрат лактоз.............................................1,2г хүртэл

Диоксидын коллоид крем..................................0,006г

Магни стеарат....................................................0,01г

Карбоксиметил натрийн цардуул.....................0,048 г

Ерөнхий шинж: Цайвар шаргал өнгөтэй, хавтгай зуувин хэлбэртэй, 2 талдаа “Т” үсэгтэй, зах ирмэгээрээ эмжээртэй шахмал эм. 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тун, хэрэглэх арга                      

Нэг ширхэг шахмалыг унтахын өмнө хэвтрийн байрлалд үтрээнд гүн хийнэ. Хэрэглэхийн өмнө шахмалыг бүлээн усанд 20-30 секунд норгоно. Бэлдмэлийг хийсний дараа 10-15 минут хэвтэнэ.

Эмчилгээг дунджаар 10 хоног үргэлжлүүлнэ. Микозоор үүсгэгдсэн нь батлагдсан бол 20 хүртэл хоног үргэлжлүүлж болно. Ердийн эмчилгээний дундаж хугацаа 6 хоног байна. 

Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглээ

Бэлдмэлийг жирэмсний хоёр дох гурван сараас хэрэглэж болно. Хэрвээ эхний гурван сард хэрэглэх шаардлага гарсан бол эхэд үзүүлэх эерэг нөлөө урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс их бол анхааралтай хэрэглэнэ.

АНХААРУУЛГА

Гаж нөлөө: Эмчилгээний эхний үед үтрээгээр халуу оргин загатнах шинж илэрч болно. Зарим үед харшлын урвал үүсч болно.

Цээрлэлт:

Эмийн найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.

Онцгой анхааруулга

Үтрээний трихомонатын эмчилгээг хийж буй бол эмчилгээг бэлгийн хамтрагчтайгаа цуг хийхийг зөвлөнө. Биений юм ирсэн үед хэрэглэж болно.

Савлалт

Үтрээний шахмал

Хайрцагт 6 эсвэл 10 ширхэгээр 1 хөнгөн цөгөөн фолгад хийн савласан.

Хугацаа

Хугацаа 3 жил. Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

Хадгалалт

250С –аас ихгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. 

Эмийн сангийн олгох журам

Жороор олгоно.

Буцах