ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Канефрон

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Үрэвслийн болон нянгийн эсрэг үйлдэлтэй

Гөлгөр булчин сулруулах, шээс хөөх үйлдэлтэй

Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Найрлага: 100мл уусмал нь ус-спиртийн хандмал байдлаар Centaurim herba 6.0мг, Levistici radix 18.0мг, Rosmarini folla 6.0мг агуулдаг бол үрэл нь найрлагадаа Centaurim herba 18.0мг,  Levistici radix 18.0мг,  Rosmarini folla 18.0мг тус тус агуулна.

Эмийн хэлбэр: Шахмал болон дусаалга хэлбэртэй.

Эмийн шинж чанар: Ургамлын гаралтай нийлмэл, найрлагатай Канефрон бэлдмэл нь гөлгөр булчинг сулруулах, шээс хөөх, үрэвслийн болон нянгийн эсрэг, цусны ерөнхий эргэлтийг сайжруулах зэрэг үйлдэлтэй. 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэрэглэх заалт: Хурц болон архаг цистит, пиелонефрит, гломерулонефрит, интерстицаль нефритийн эмчилгээнд үндсэн болон нэмэлт бэлдмэлээр хэрэглэнэ. Бэлдмэлийг бөөр, шээсний замын чулуу үүсэхээс  урьдчилан сэргийлэхэд, мөн чулууг авах мэс ажилбарын дараагаар хэрэглэнэ. 

Нас

Дотуур ууж хэрэглэх дусаалга 100 мл

Бүрхүүлтэй шахмал
№60

1-6 насны хүүхдэд

10-15 дуслаар хоногт 3 удаа

 

6 дээш насны хүүхдэд

25 дуслаар хоногт 3 удаа

1 шахмалаар хоногт 3 удаа

Насанд хүрэгсэд

50 дуслаар хоногт 3 удаа

2 шахмалаар хоногт 3 удаа

Өвчний хурц шинж тэмдэг арилсны дараа эмчилгээг 2-4 долоо хоног үргэлжлүүлнэ

 

АНХААРУУЛГА

Гаж нөлөө: Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист харшлын урвал өгч болзошгүй. Харшлын урвал илэрсэн тохиолдолд хэрэглэхийг нэн даруй зогсооно. 

Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй.

Тусгай анхааруулга: Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд уг  бэлдмэлийг бусад эмтэй хавсруулан хэрэглэнэ. Бөөрний үрэвсэл эсвэл бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан өвчтөн уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө  эмчийн зөвлөлгөөг авна уу. Цустай шээх, шээхэд зовиуртай байвал яаралтай яаралтай эмчид хандана. Чихрийн шижинтэй хүмүүст: Бүрхүүлтэй 1 ширхэг үрэл нь ойролцоогоор 0,04 талхны нэгж агуулна. Жирэмсэн, хөхүүл үед: Эхэд үзүүлэх эмчилгээний нөлөө нь хүүхэд учирч болох эрсдлээс илүүтэй гэж үзсэн тохиолдолд л хэрэглэж болно. Бэлдмэл нь автомашин жолоодох болон анхаарал шаардах машин механизмтай ажиллахад сөрөг нөлөөгүй. 

Олголт: Эмийн сангаас жоргүй олгоно.

Буцах