ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Зөгийн сүүцэрийг боловсруулан гаргасан байгалийн шидэт бүтээгдэхүүн

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Апилак Гриндекс
Нарийн мэргэжлийн эмч нар 40 жилийн тэртээгээс жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд зөвлөж ирсэн, зөгийн сүүцэрийг боловсруулан гаргасан байгалийн бүтээгдэхүүн нь хөхүүл ээжийн сүүний гарцыг нэмэгдүүлнэ, бодисын солилцоог дэмжинэ, сэтгэл санааг тайвшруулна, дархлааг дэмжинэ, ханиад томууны эдгэрэлтийг түргэсгэнэ.

Хөхүүл эхийн хөхөнд сүү оруулна: Элгэнд гликокогенээс глюкоз үүсэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нойр булчирхайгаас инсулин ялгаралтыг дэмжих эсэд глюкоз шингэлтийг сайжруулна. Үүний үр дүнд бие махбодийн тэжээл, энергийн хангамж сайжирч сүү үүсэлт нэмэгдэнэ. 
Хөхүүл хүүхдийн өсөлт хөгжилтөд нэн чухал олон төрлийн витамин, чөлөөт өөхний хүчил агуулдаг.

Бодисын солилцоог сайжруулна: Бичил элемент болон витаминууд, биотины кофермент R, пантоены хүчил гэх мэт бодисын солилцоог дэмжигчид найрлаганд нь орсон. Мөн эдийн амьсгал, исэлдэн ангижрах процессд гол үүрэгтэй өөхний хүчлийг агуулдаг.

Архаг ядаргааг арилгана: Бие махбодийг амьдралын эрч хүчтэй болгох гормон төст бодис агуулдаг тул байгалийн, цэвэр, нийлэг бус сэргээгч болдог.

Ханиад томууны эдгэрэлийг түргэсгэнэ: Зөгийн сүүнцэрт агуулагдах гаммаглобулин нь вирус, нянгийн эсрэг, нянгийн хорын эсрэг үйлчилгээтэй байдаг тул ханиад томуу, бронхит, үүгээр ч зогсохгүй сүрьеэ өвчний эдгэрэлийг ч түргэсгэнэ.

Мэдрэлийн болон дотоод шүүрлийн тогтолцоонд эерэгээр нөлөөлнө: Симпатик, парасимпатик мэдрэлийн үйл ажиллагааг зөвөөр зохицуулан тайвшруулж, B1, B6, PP .витаминууд болон бичил элементүүд дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжинэ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Зөгийн сүүнцэр гэдэг нь ажилчин зөгийн толгойн хэсгийн залгиур, хоолойн, дээд зажлуурын орчмын булчирхайнаас ялгарах цагаан шаргал өнгийн эсгэлэндүү амттай, хагас шингэн нужгайдуу бодис юм.  Зөгийн сүүнцэрийн найрлаганд ус 68%, уурагт бодис 18%, сахар  10-17%, тос 5.5%, эрдэс давс 0.81% орчим PP, H, C, A зэрэг витамин, 21% амин хүчил,  эх зөгийн хөгжлийг идэвхжүүлэгч даавар, холинэстераза фермент, ацетилхолин медиатор тус тус агуулсан байдаг.

Найрлага:
1 ширхэг уусдаг шахмалд:
Зөгийн лиофильжүүлсэн сүүнцэр-10мг
Туслах бодис: лактоз моногидрат, тальк, кальцийн стеарат, төмсний цардуул

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэрэглэх арга:  Шахмалыг бүрэн уустал нь хэлэн доороо тавьж дуустал нь шимэгдүүлнэ. Ууж хэрэглэвэл ходоодны шүүс зөгийн сүүг задалдаг.

Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй олгоно

Эмийн хэлбэр, савлалт: 10мг, шимж хэрэглэхэд зориулсан 25 ширхэгээр блистертэй цаасан хайрцагтай уусдаг шахмал. 

Хадгалалт: 25с-с ихгүй хэмд, хуурай, харанхуй газар хүүхдээс хол хадгална.

Хэрэглэх заалт: Хөхүүл эхийн сүү анхдагч ба хоёрдогчоор багасах (гипогаликтая), болон аливаа өвчний эдгэрэлийн үед байгаа, мэдрэлийн архаг ядаргаа, даралт багасалттай, жин нэмэх хүсэлтэй хүмүүс хэрэглэнэ.

Жирэмсэн болон хөхүүл үед эмчийн заавраар хэрэглэнэ. 

Хэрэглэх заавар:

  • Төрсний дараах хөхний сүүний ялгаралт бага үед 1 шахмалаар өдөрт 3 удаа 10-15 өдөр 
  • Хүүхдийн тэжээлийн дутагдал ба хоолонд дургүй болох үед 3-с дээш насны хүүхэд: 1 шахмалаар өдөрт 2 удаа 10-15 өдөр, дутуу төрсөн нярайд 2,5мг-р өдөрт 1 удаа 7 хоног тус тус хэрэглэнэ.
АНХААРУУЛГА

Болгоомжлол: 
Бэлдмэл лактоз агуулдаг учир төрөлхийн галактоз зохидоггүй хүмүүс, галактоз-глюкозын шингээлтийн алдагдлын хам шинжтэй өвчтөнүүдэд тус тус хэрэглэхгүй. Нойр өөрчлөгдвөл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.

Гаж нөлөө: 
Хэрэв харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсоох шаардлагатай. Бэлдмэл мэдрэг үед ам хуурайших, судасны цохилт түргэсэх, нойр өөрчлөгдөх зэрэг шинж илэрч болох бөгөөд энэ нь тунг багасгах буюу эмчилгээг зогсоох үед арилна.

Цээрлэлт: 
Зөгийн бүтээгдэхүүнд харшилтай хүн болон Аддисоны өвчтэй гэж оношлогдсон 18 хүртэлх настай хүүхдэд хэрэглэхгүй.

 

Буцах