ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Хумулин НПХ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Худалдааны нэр:

Хумулин НПХ

Олон улсын нэршил:

Инсулин-изофан (Хүний генийн инженерийн)

Эмийн хэлбэр:

Арьсан дор тарьж хэрэглэхэд зориулсан хөвмөл.

Ерөнхий шинж:

Цагаан өнгийн тундас ба тунгалаг өнгөгүй буюу бараг өнгөгүй шингэн нь 2 үе болсон цагаан өнгийн хөвмөл. Зөөлөн сэгсрэх үед тунадас нь хялбархан хөвмөл болно.

Эмийн эмчилгээний бүлэг:

Цусан дахь сахарын хэмжээг бууруулах эм - дунд хугацааны үйлдэлтэй инсулин.

Фармакологийн үйлдэл:

Фармакодинамик:

Хумулин НПХ нь хүний ДНХ-рекомбинант инсулины бэлдмэл.

Инсулины үндсэн үйлдэл нь глюкозын солилцооны зохицуулгад оролцох явдал юм. Үүнээс гадна бие махбодын янз бүрийн эдэд анаболик болон катаболизмын эсрэг үйлдэл үзүүлнэ.

Булчингийн эд дэх гликоген, өөхний хүчил, глицеролын хэмжээг ихэсгэн уургийн нийлэгжилтийг хүчжүүлэн амин хүчлийн хэрэгцээг нэмэгдүүлэх бөгөөд энэ үед гликогенолиз, глюконеогенез, кетогенез, липолиз, уургийн задрал, амин хүчлийн чөлөөлөгдөлт тус тус багасна.

Хумулин НПХ нь дунд хугацааны үйлдэлтэй инсулины бэлдмэл.

Бэлдмэлийг үйлдэл түүнийг хэрэглэснээс хойш 1 цагийн дараа эхлэх бөгөөд 2-8 цагийн хооронд дээд хэмжээндээ хүрч 18-20 цаг үргэлжилнэ. Тун, тарьсан хэсэг, өвчтөний биеийн хүчний ачаалал зэргээс хамаарч инсулины идэвх өвчтөн бүрд  янз бүр байна.

Фармакокинетик:

Инсулины бүрэн шимэгдэх болон үйлдэл нь эхлэх нь тарьсан хэсэг (хэвлий, гуя, өгзөг), тун (тарьсан инсулин хэмжээ), бэлдмэл дэх инсулины концентраци болон бусад хүчин зүйлээс хамаарна. Эдэд жигд бус тархах бөгөөд ихсийн хориг болон хөхний сүүнд нэвтрэхгүй. Үндсэндээ элэг ба бөөрөнд инсулиназа ферментийн нөлөөгөөр задарна. Бөөрөөр (30-80%) ялгарна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Найрлага:

1мл-т: үйлчлэгч бодис: хүний инсулин 100МЕ/мл; туслах бодис: метакрезол, глицерол (глицерин), протамин сульфат, натрийн гидрофосфат, цайрын исэл, тарианы ус, 10% давсны хүчил буюу 10% натрийн гидроксидын уусмалыг үйлдвэрлэлийн явцад pH тодорхойлох зорилгоор хэрэглэж болно.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэрэглэх заалт:

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ.

·        Инсулин эмчилгээ шаардлагатай чихрийн шижин

·        Чихрийн шижин өвчтэй жирэмсэн эмэгтэй

Цээрлэлт:

Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.

·        Инсулин болон бэлдмэлийн найрлага дахль бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн.

·        Гипогликеми (цусан дахь сахарын хэмжээ багасах)

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Инсулин эмчилгээ хийлгэж буй жирэмсэн өвчтөнийг (инсулин хамааралт чихрийн шижин) сайтар хянах шаардлагатай. Инсулины хэрэгцээ жирэмсний эхний 3 сар багасах бөгөөд II ба III дахь 3 сар ихэсдэг. Төрөх үед болон шууд төрсний дараа инсулины хэрэгцээ огцом багасаж болно.

Чихрийн шижинтэй өвчтөн жирэмсэн болсон буюу жирэмслэхээр төлөвлөж байгаагаа эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.

Чихрийн шижинтэй хөхүүл эхийн инсулины тун ба хооллолт, бусад зүйлийг зохицуулах шаардлага гарч болно.

Хэрэглэх арга, тун:

Хумулин НПХ бэлдмэлийн тунг цусан дахь сахарын хэмжээ ихсэлтийн зэргээс хамаарч эмч тогтооно.

Бэлдмэлийг арьсан дор тарьж хэрэглэх бөгөөд түүнчлэн булчинд тарьж болно.

Хумулин НПХ бэлдмэлийг судсанд тарьж болохгүй.

Тарьж буй бэлдмэлийн температур тасалгааны хэмтэй адил байна.

Арьсан дорх тарилгыг мөр, гуя, өгзөг, хэвлийн хэсэгт хийж болно. Нэг газар сард нэгээс илүүгүй тарихын тулд.тарих хэсгийг ээлжлэх шаардлагатай.

Арьсан дорх тарилгыг маш болгоомжтой хийнэ. Учир нь судас дайрч болзошгүй. Бэлдмэлийг тарьсны дараа тарьсан хэсэгт иллэг хийж болохгүй.

Өвчтөн инсулин хийх, хэрэглэх зааврыг сурсан байх шаардлагатай.

Инсулины хэрэглээ өвчтөн бүрт тохирсон байна.

Тарилгад бэлтгэх:

Хумулин НПХ бэлдмэл бүхий картриджийг хэрэглэхийн өмнө шууд 10 удаа займчуулах ба хөвмөл буюу нэг төрлийн сүү шиг шингэн үүстэл 180° эргүүлж  хөдөлгөнө. Хамаагүй хүчтэй сэгсэрч болохгүй. Учир хөөс үүсэж зөв тугналтанд саад болж болзошгүй. Картриджийн дотор инсулиныг хялбархан холилдуулах жижиг шилэн бөмбөлөг байдаг. Хэрэв холилдсоны дараа нэвсгэр зүйл байвал инсулиныг хэрэглэж болохгүй.

Картриджинд байгаа бэлдмэлийг шууд өөрийх нь картриджинд бусад инсулинтэй хольж болохгүй. Картриджийг давтан хэрэглэхгүй.

Тарилгыг хийхийн өмнө үзгэн таригчийг хэрэглэх үйлдвэрлэгчийн заавартай танилцсан байх шаардлагатай.

Гаж нөлөө:

Бэлдмэлийг хэрэглэх үед илэрдэг гол гаж нөлөө бол гипогликеми (цусан дахь сахарын хэмжээ багасах) явдал юм. Хүнд явцтай гипогликеми нь ухаан алдах болон ховор тохиолдолд үхэлд хүргэж ч болно.

Харшлын урвал: Тарьсан хэсэг улайх, хавдах, загатнах зэрэг хэсэг газрын харшлын урвал илэрч болох бөгөөд эдгээр шинж нь  хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн хугацаанд аяндаа арилна. Зарим тохиолдолд эдгээр урвал нь инсулинтэй холбоогүй (жишээ нь арьсыг цочроох зүйлээр угаах, тарилгыг буруу явуулах гэх мэт)  байж болно.

Системийн харшлын урвал: Хааяа хүнд явцтай илэрнэ. Энэ үед тархмал загатнаа, амьсгал давчдах, амьсгаадах, артерийн даралт буурах, судасны цохилт түргэсэх, хөлрөх зэрэг шинж ажиглагдана. Хүнд явцтай харшлын урвал нь амь насанд аюул учруулж болно. Зарим тохиолдолд хүнд явцтай харшлын урвалын үед яаралтай эмчилгээ шаардагдана. Инсулиныг солих буюу мэдрэггүйжүүлэлт хийнэ.

Удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед тарьсан хэсэгт липодистрофи үүснэ.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Инсулины тун хэтрэх үед гипогликеми үүсэх бөгөөд ядрах, хөлрөх, зүрхний цохилт олшрох,  арьс цайх,  толгой өвдөх, чичрэх, бөөлжих, ухаан балартах зэрэг шинж дагалдан илэрнэ.

Маш удаан хугацааны эмчилгээ буюу ичихрийн шижингийн идэвхтэй эмчилгээ зэрэг тодорхой нөхцөлд гипогликемийн урьдал шинжүүд өөрчлөгдөж болно.

Хөнгөн хэлбэрийн гипогликемийн үед глюкоз ба сахар уулгаж эмчилж болно. Түүнчлэн инсулины тун, хооллолт, биеийн хүчний ачааллыг зохицуулах шаардлага гарч болзошгүй.

Дунд зэргийн явцтай гипогликемийн үед глюкагон арьсан дор болон булчинд тарьж дараа нь нүүрс ус уулган эмчилж болно.

Хүнд явцтай гипогликемийн үед комд орох, таталдаа илрэх, мэдрэлийн үйл ажиллагаа өөрчлөгдөх зэрэг шинж ажиглагдах ба энэ үед глюкагон арьсан дор болон булчинд тарьж концентрацитай глюкозын уусмал судсанд тарина. Өвчтөний ухаан орсны дараа дахин гипогликеми үүсэхээс сэргийлж нүүрс усаар баялаг хоол өгөх шаардлагатай.

АНХААРУУЛГА

Онцгой анхааруулга!

Өвчтөнийг өөр хэлбэрийн буюу өөр худалдааны нэр бүхий инсулины бэлдмэлд шилжүүлэхдээ эмнэлгийн нарийн хяналтан дор явуулна.

Идэвх, үйлдвэрлэгчийн тэмдэг, хэлбэр (НПХ, М3, амьтны гаралтай инсулин) өөрчлөгдөх үед тунг зохицуулах шаардлага гарч болно.

Амьтны гаралтай инсулинээс хүний инсулинд шилжүүлэхэд зарим өвчтөнд тунг зохицуулах шаардлага гардаг. Үүнийг хүний инсулины бэлдмэл анх хэрэглэх үед буюу шилжүүлснээс хойш хэдэн долоо хоног ба сарын хугацаанд аажим хийнэ.

Хүний инсулин хэрэглэх үед тохиолдох гипогликемийн урьдал шинж нь зарим өвчтөнд сул илрэх бөгөөд амьтны гаралтай инсулин хэрэглэхэд илрэх шинжээс ялгаатай байна.

Инсулины эрчимт эмчилгээний дүнд цусан дахь сахарын хэмжээ хэвийн болох үед гипогликемийн урьдал бүх шинжүүд буюу зарим нь арилж болохыг өвчтөнд мэдээлсэн байна.

Удаан хугацаагаар явагдаж буй чихрийн шижин, шижингийн гаралтай мэдрэлийн эмгэг, бета-адреноблокатор зэрэг эмийн эмчилгээний үед тус тус гипогликемийн урьдал шинж өөрчлөгдөх буюу сул илэрч болно.

Бэлдмэлийг хангалтгүй тунгаар хэрэглэх буюу эмчилгээг зогсоох үед ялангуяа инсулин хамааралт чихрийн шижинтэй өвчтөнд гипергликеми (цусан дахь сахарын хэмжээ ихсэх) үүсэж улмаар  шижингийн кетоацидоз болж амь насанд аюул учирна.

Бөөрний дээд булчирхай, өнчин тархи, бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал, элэг ба бөөрний дутагдлын үед  инсулины хэрэгцээ багасаж болно.

Харин зарим өвчин  ба сэтгэл хөдлөлийн хэт ачаалллын үед инсулины хэрэгцээ ихсэж болно.

Түүнчлэн ердийн хооллолт өөрчлөгдөх биеийн хүчний ачаалал ихсэх үед инсулины тунг өөрчилж болно.

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Гипогликемийн үед өвчтөний анхаарал төвлөрүүлэлт ба сэтгэл хөдлөлийн урвалын хурд багасаж болно. Энэ нь анхаарал болгоомжлол шаардлагатай ажил эрхлэх үед (тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизмтай ажиллах) аюултай. Иймээс тээврийн хэрэгсэл жолоодох үед өвчтөнд  гипогликеми үүсэхээс зайлсхийх арга зөвлөнө. Энэ нь ялангуяа  байнга гипогликеми үүсдэг уюу гипогликемийн урвал шинжүүд сул болон илэрдэггүй өвчтөнд онцгой ач холбогдолтой. Энэ тохиолдолд эмч өвчтөн машин барьж болох эсэхийг шийднэ.

Буцах