ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Хумалог

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Худалдааны нэр:

Хумалог

Олон улсын нэршил:

Инсулин лизпро

Химийн нэршил:28В-L-лизин-29В-L-пролин инсулин (хүний)

Эмийн хэлбэр:

Тарилгын уусмал.

Ерөнхий шинж:

Тунгалаг өнгөгүй уусмал.

Эмийн эмчилгээний бүлэг:

Цусан дахь сахарын хэмжээг бууруулах эм - богино хугацааны үйлдэлтэй инсулин.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Найрлага:

1мл-т: үйлчлэгч бодис: инсулин лизпро 100МЕ/мл; туслах бодис: глицерин, цайрын исэл, натрийн гидрофосфат, метакрезол, тарианы ус, 10% давсны хүчил буюу 10% натрийн гидроксидын уусмалыг үйлдвэрлэлийн явцад pH тодорхойлох зорилгоор хэрэглэж болно.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэрэглэх заалт:

Цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд барих зорилгоор инсулин эмчилгээ шаардлагатай чихрийн өвчтэй насанд хүрэгсэд ба хүүхдэд хэрэглэнэ.

Цээрлэлт:

Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.

·        Инсулин болон бэлдмэлийн найрлага дахль бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн.

·        Гипогликеми (цусан дахь сахарын хэмжээ багасах)

Хэрэглэх арга, тун:

Бэлдмэлийн тунг өвчтөний хэрэгцээнээс хамаарч эмч тогтооно.

Хумалог бэлдмэлийг хоолны өмнө (0-15 минут) хэрэглэнэ. Шаардлагатай үед хоолны дараа удалгүй хийнэ.

Тарьж буй бэлдмэлийн температур тасалгааны хэмтэй адил байна.

Хумалогийг арьсан дор буюу инсулины помпийн тусламжтайгаар арьсан дор удаан хугацаагаар хийнэ. Мөн шаардлагатай үед (кетоацидоз, цочимог явцтай өвчин, хагалгааны хооронд болон хагалгааны дараа) судсанд тарьж болно.

Арьсан дорх тарилгыг мөр, гуя, өгзөг, хэвлийн хэсэгт хийж болно. Нэг газар сард нэгээс илүүгүй тарихын тулд.тарих хэсгийг ээлжлэх шаардлагатай.

Арьсан дорх тарилгыг маш болгоомжтой хийнэ. Учир нь судас дайрч болзошгүй. Бэлдмэлийг тарьсны дараа тарьсан хэсэгт иллэг хийж болохгүй.

Өвчтөн инсулин хийх, хэрэглэх зааврыг сурсан байх шаардлагатай.

Хумалог бэлдмэлийг хэрэглэх заавар

а. Тарилгад бэлтгэх:

Хумалог бэлдмэлийн уусмал нь тунгалаг өнгөгүй байх ёстой. Хэрэв булчингартай, өтгөн, бага зэргийн өнгөтэй, хатуу хэсгүүд үзэгдвэл түүнийг хэрэглэхгүй.

Үзгэн тариурт картриджийг хийх үед зүүг бэхлэх ба инсулины тарилгыг хийхдээ үйлдвэрлэгчийн зааврыг  баримтлах шаардлагатай.

б. Хийх:

1.    Гараа угаана.

2.    Тарих хэсгийг сонгоно.

3.    Тарих хэсгийг арчина.

4.    Зүүний таглааг авна.

5.    Арьсыг сайтар бэхэлж том нугалаас гарган зүүг үзгэн тариурыг хэрэглэх зааврын дагуу хийнэ.

6.    Товчлуурыг дарна.

7.    Зүүг сугалан авч тарьсан хэсгийг хэдэн секунд болгоомжтой дарна. Тарьсан хэсгийг нухаж болохгүй.

8.    Зүүнд хамгаалах таглааг хийж хаяна.

9.    Сард нэг газар нэгээс илүүгүй тарихын тулд тарих хэсгийг ээлжилнэ.

в. Инсулиныг судсанд тарих

Хумалог бэлдмэлийг судсанд эмэлгийн практикт судас тариаг хийдэгтэй адилаар судсанд урсгалаар буюу дуслаар хийх систем хэрэглэн тарина. Энэ үед цусан дахь сахарын хэмжээг тогтиол хянана.

Судсанд дуслаар хийх 0.1МЕ/мл-1.0МЕ/мл инсулин лизпро бүхий 0.9% натрийн хлорид ын 5% глюкозын уусмал нь тасалгааны хэмд 48 цаг тогтвортой байна.

г.Инсулины помпын тусламжтайгаар инсулиныг арьсан дор дуслаар тарих.

Инсулины тарилгад зориулсан Minimed Disetronic помпыг ашиглаж болно. Помп хэрэглэх зааврыг нарийн дагах шаардлагатай. Тарилгын системийг 48 цаг тутамд солино. Системийг холбохдоо халдваргүйжүүлэлтийн дэглэмийг баримтална. Цусан дахь сахарын хэмжээ багассан тохиолдолд тарилгыг уг тохиолдол шийдвэрлэгттэл зогсооно. Хэрэв давтаж илрэх буюу цусан дахь сахарын хэмжээ маш бага хэмжээтэй байвал эмчдээ мэдэгдэх бөгөөд эмч инсулины тарилгыг багасгах болон зогсоох эсэхийг шийднэ.

Помп эвдрэх болон тарилгын систем бөглөрвөл глюкозын хэмжээ огцом ихсэнэ. Инсулины оролт өөрчлөгдсөн гэж сэжиглэж байгаа тохиолдолд  зааврыг сайтар судлах ба шаардлагатай үед эмчдээ мэдэгдэнэ. Хумалог бэлдмэлийн помп хэрэглэж байгаа үед  бусад инсулины бэлдмэлтэй хольж болохгүй.

Гаж нөлөө:

Бэлдмэлийг хэрэглэх үед илэрдэг гол гаж нөлөө бол гипогликеми (цусан дахь сахарын хэмжээ багасах) явдал юм. Хүнд явцтай гипогликеми нь ухаан алдах болон ховор тохиолдолд үхэлд хүргэж ч болно.

Тарьсан хэсэг улайх, хавдах, загатнах зэрэг хэсэг газрын харшлын урвал илэрч болох бөгөөд эдгээр шинж нь  хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн хугацаанд аяндаа арилна. Ховор тохиолдолд тархмал харшлын урвал (бүх биеэр загатнах, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, халууралт, амьсгаадах, артерийн даралт буурах, судасны цохилт түргэсэх, хөлрөх) ажиглагдана. Хүнд явцтай харшлын урвал нь амь насанд аюул учруулж болно.

Тарьсан хэсэгт липодистрофи үүсэж болно.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Инсулины тун хэтрэх үед гипогликеми үүсэх бөгөөд ядрах, хөлрөх, зүрхний цохилт олшрох,  толгой өвдөх, бөөлжих, ухаан балартах зэрэг шинж дагалдан илэрнэ.

Хөнгөн хэлбэрийн гипогликемийн үед глюкоз ба сахар агуулсан бэлдмэл уулгаж эмчилж болно.

Дунд зэргийн явцтай гипогликемийн үед глюкагон арьсан дор болон булчинд тарьж дараа нь өвчтөний биеийн байдал тогтворжсоны дараа нүүрс ус уулган эмчилж болно. Глюкагонд үр дүнгүй байгаа тохиолдолд глюкозын уусмал судсанд тарина.

Комын байдалд байгаа өвчтөнд глюкагон арьсан дор болон булчинд тарих бөгөөд хэрэв глюкагонд үр дүнгүй байвал глюкозын уусмал судсанд тарина. Өвчтөний ухаан орсны дараа нүүрс усаар баялаг хоол өгнө.

Гипогликеми дахиж болзошгүй учир цаашдаа нүүрс ус хэрэглэх ба өвчтөнийг хянах шаардлага гарч болно..

Эмийн харилцан үйлчлэл:

Ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, глюкокортикостероид, бамбайн булчирхайн дааврын бэлдмэл, даназол, бета-2 адреномиметик эм (сальбутамол, тербуталин, ритодрин), 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, тиазидын бүлгийн шээс хөөх эм, хлорпротиксен, диазоксид, изониазид, литийн карбонат, никотины хүчил, фенотиазины уламжлалын эм зэрэг цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд инсулины тунг ихэсгэх шаардлагатай.

Бета-адреноблокатор, этанол, этанол агуулсан бэлдмэл,  анаболик стероид, фенфлурамин, гуанетидин, тетрациклин, ууж хэрэглэдэг цусан дахь сахарын хэмжээг багасгах бэлдмэл,   салицилат (ацетилсалицилын хүчил), сульфаниламидын бэлдмэл, зарим сэтгэл уналын эсрэг эм (моноаминооксидаза ферментэд хориг үүсгэх бэлдмэл), ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэх бэлдмэл (каптоприл, эналаприл), октреотид,  ангиотензины рецепторт хориг үүсгэх бэлдмэл зэрэг цусан дахь сахарын хэмжээг багасгах үйлдэлтэй эм хэрэглэж байгаа тохиолдолд инсулины тунг багасгана.

Хумалог амьтны гаралтай инсулины бэлдмэлтэй хольж болохгүй.

Хумалогтой ббр эмийн бэлдмэл хамт хэрэглэх шаардлага гарвал эмчлэгч эмчдээ мэдэгдэж зөвлөгөө аваарай.

Бэлдмэлийг удаан хугацааны үйлдэлтэй хүний инсулины бэлдмэл болон ууж хэрэглэдэг сульфанилмочевины уламжлалын эмтэй эмчийн заавраар хамт хэрэглэж болно.

АНХААРУУЛГА

Онцгой анхааруулга!

Өвчтөнийг өөр хэлбэрийн буюу өөр худалдааны нэр бүхий инсулины бэлдмэлд шилжүүлэхдээ эмнэлгийн нарийн хяналтан дор явуулна.

Идэвх, үйлдвэрлэгчийн тэмдэг, хэлбэр (Регуляр, НПХ, Ленте), гарал (амьтны, хүний, хүний инсулинтэй адил), үйлдвэрлэсэн арга (ДНХ-рекомбинант инсулин буюу амьтны гаралтай инсулин) өөрчлөгдөх үед тунг зохицуулах шаардлага гарч болно.

Удаан хугацаагаар явагдаж буй чихрийн шижин, инсулины идэвхтэй эмчилгээ, шижингийн гаралтай мэдрэлийн эмгэг, бета-адреноблокатор зэрэг эмийн эмчилгээний үед тус тус гипогликемийн эрт үеийн урьдал шинж өөрчлөгдөх буюу сул илэрч болно.

Гипогликемийн шинж бүхий өвчтөнийг амьтны гаралтай инсулинээс хүний инсулинд шилжүүлсний дараа гипогликемийн эрт илрэх шинж сул бөгөөд өмнө нь хэрэглэж байсан инсулины бэлдмэлээс ялгаатай илэрнэ. Гипогликемийн ба гипергликемийн урвалын үед тохирсон арга хэмжээ авахгүй бол өвчтөн ухаан алдаж комын байдалд орон үхэлд хүрч болно.

Бэлдмэлийг хангалтгүй тунгаар хэрэглэх буюу эмчилгээг зогсоох үед ялангуяа инсулин хамааралт чихрийн шижинтэй өвчтөнд гипергликеми (цусан дахь сахарын хэмжээ ихсэх) үүсэж улмаар  шижингийн кетоацидоз болж өвчтөний амь насанд аюул учирна.

Бөөр  ба элэгний дутагдлын (инсулины метаболизм ба глюконеогенез буурсны үр дүнд) үед  инсулины хэрэгцээ багасаж болно.

Бөөрний архаг дутагдал бүхий зарим өвчтөнд инсулинд тэсвэрлэх чанар нь ихэсдэг учир инсулины хэрэгцээ нэмэгдэж болно.

Харин зарим халдварт өвчин  ба сэтгэл хөдлөлийн хэт ачаалал, нүүрс усаар баялаг хоол хэрэглэж байгаа тохиолдолд инсулины хэрэгцээ ихсэж болно.

Түүнчлэн ердийн хооллолт өөрчлөгдөх биеийн хүчний ачаалал ихсэх үед инсулины тунг өөрчилж болно.

Биеийн тамирын дасгалыг хоолны дараа шууд хийх нь гипогликеми үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Фармакодинамик нь адил учир богино хугацааны үйлдэлтэй инсулиныг тарьсны дараа илрэх гипогликеми нь уусамтгай хүний инсулины тарилгаас эрт ажиглагдана.

Хэрэв эмч 40МЕ/мл инсулин тарих болвол 100МЕ/мл инсулин бүхий картриджаас 40МЕ/мл инсулиныг тарихад зориулсан тариур хэрэглэн соруулж өвч болохгүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Инсулин лизпро бэлдмэл нь жирэмсэн үед буюу ураг ба нярайд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй.   Ийм эпидемиологийн судалгаа одоог хүртэл хийгдээгүй.

Инсулин эмчилгээ хийлгэж буй жирэмсэн өвчтөнийг (инсулин хамааралт чихрийн шижин) сайтар хянах шаардлагатай. Инсулины хэрэгцээ жирэмсний эхний 3 сар багасах бөгөөд II ба III дахь 3 сар ихэсдэг. Төрөх үед болон шууд төрсний дараа инсулины хэрэгцээ огцом багасаж болно.

Чихрийн шижинтэй өвчтөн жирэмсэн болсон буюу жирэмслэхээр төлөвлөж байгаагаа эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ. Хэрэв жирэмсэлсэн тохиолдолд цусан дахь сахарын хэмжээ ба өвчтөний биеийн байдлыг сайтар хянана.

Чихрийн шижинтэй хөхүүл эхийн инсулины тун ба хооллолт, бусад зүйлийг зохицуулах шаардлага гарч болно.

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Тунгийн дэглэм алдагдсанаас гипогликеми ба гипергликеми үүсэж анхаарал төвлөрүүлэлт зохицуулга өөрчлөгдөж болно. . Энэ нь анхаарал болгоомжлол шаардлагатай ажил эрхлэх үед (тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизмтай ажиллах) аюултай. Иймээс тээврийн хэрэгсэл жолоодох үед өвчтөнд  гипогликеми үүсэхээс зайлсхийху болгоомжло талаар зөвлөнө. Энэ нь ялангуяа  байнга гипогликеми үүсдэг уюу гипогликемийн урвал шинжүүд сул болон илэрдэггүй өвчтөнд онцгой ач холбогдолтой. Энэ тохиолдолд өвчтөн машин барьж болох эсэхийг шийднэ.

Чихрийн шижинтэй өвчтөн илэрч буй хамгийн хөнгөн хэлбэрийн гипогликемийг глюкоз болон нүүрс усаар баялаг хоол хэрэглэн эмчилнэ (20г-с багагүй глюкоз). Гипогликеми илэрсэн талаар эмчлэгч эмчдээ зайлшгүй мэдээлэх шаардлагатай.

Буцах