ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Бүтээгдэхүүн

Регулар Хумулин

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Худалдааны нэр:

Регуляр Хумулин

Олон улсын нэршил:

Уусамтгай инсулин (Хүний генийн инженерийн)

Эмийн хэлбэр:

Тарилгын уусмал

Эмийн эмчилгээний бүлэг:

Цусан дахь сахарын хэмжээг бууруулах эм – богино  хугацааны үйлдэлтэй инсулин.

Фармакологийн үйлдэл:

Фармакодинамик:

Хумулин Регуляр нь хүний ДНХ-рекомбинант инсулины бэлдмэл.

Инсулины үндсэн үйлдэл нь глюкозын солилцооны зохицуулгад оролцох явдал юм. Үүнээс гадна бие махбодын янз бүрийн эдэд анаболик болон катаболизмын эсрэг үйлдэл үзүүлнэ.

Булчингийн эд дэх гликоген, өөхний хүчил, глицеролын хэмжээг ихэсгэн уургийн нийлэгжилтийг хүчжүүлэн амин хүчлийн хэрэгцээг нэмэгдүүлэх бөгөөд энэ үед гликогенолиз, глюконеогенез, кетогенез, липолиз, уургийн задрал, амин хүчлийн чөлөөлөгдөлт тус тус багасна.

Хумулин Регуляр нь богино хугацааны үйлдэлтэй инсулины бэлдмэл.

Бэлдмэлийг үйлдэл түүнийг хэрэглэснээс хойш 30 минутын дараа эхлэх ба1-3 цагийн хооронд дээд хэмжээндээ хүрч 5-7 цаг үргэлжилнэ. Тун, тарьсан хэсэг, өвчтөний биеийн хүчний ачаалал зэргээс хамаарч инсулины идэвх өвчтөн бүрд  янз бүр байна.

Фармакокинетик:

Инсулины бүрэн шимэгдэх болон үйлдэл нь эхлэх нь тарьсан хэсэг (хэвлий, гуя, өгзөг), тун (тарьсан инсулин хэмжээ), бэлдмэл дэх инсулины концентраци болон бусад хүчин зүйлээс хамаарна. Эдэд жигд бус тархах бөгөөд ихсийн хориг болон хөхний сүүнд нэвтрэхгүй. Үндсэндээ элэг ба бөөрөнд инсулиназа ферментийн нөлөөгөөр задарна. Бөөрөөр (30-80%) ялгарна.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА

Найрлага:

1мл-т: үйлчлэгч бодис: хүний инсулин 100МЕ/мл; туслах бодис: метакрезол, глицерол (глицерин),тарианы ус, 10% давсны хүчил буюу10% натрийн гидроксидын уусмалыг үйлдвэрлэлийн явцад pH тодорхойлох зорилгоор хэрэглэж болно.

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэрэглэх заалт:

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ.

·        Инсулин эмчилгээ шаардлагатай чихрийн шижин

·        Чихрийн шижин өвчтэй жирэмсэн эмэгтэй

Цээрлэлт:

Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.

·        Инсулин болон бэлдмэлийн найрлага дахль бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн.

·        Гипогликеми (цусан дахь сахарын хэмжээ багасах)

Хэрэглэх арга, тун:

Хумулин Регуляр бэлдмэлийн тунг цусан дахь сахарын хэмжээ ихсэлтийн зэргээс хамаарч эмч тогтооно.

Бэлдмэлийг арьсан дор тарьж хэрэглэх бөгөөд түүнчлэн булчин ба судсанд тарьж болно.

Тарьж буй бэлдмэлийн температур тасалгааны хэмтэй адил байна.

Арьсан дорх тарилгыг мөр, гуя, өгзөг, хэвлийн хэсэгт хийж болно. Нэг газар сард нэгээс илүүгүй тарихын тулд.тарих хэсгийг ээлжлэх шаардлагатай.

Арьсан дорх тарилгыг маш болгоомжтой хийнэ. Учир нь судас дайрч болзошгүй. Бэлдмэлийг тарьсны дараа тарьсан хэсэгт иллэг хийж болохгүй.

Өвчтөн инсулин хийх, хэрэглэх зааврыг сурсан байх шаардлагатай.

Инсулины хэрэглээ өвчтөн бүрт тохирсон байна.

Тарилгад бэлтгэх:

Хумулин Регуляр бэлдмэл бүхий картриджинд зөвхөн өнгөгүй тунгалаг харагдах жижиг хэсгүүдгүй уусмал байгаа үед л хэрэглэнэ.

Картриджинд байгаа бэлдмэлийг шууд өөрийх нь картриджинд бусад инсулинтэй хольж болохгүй. Картриджийг давтан хэрэглэхгүй.

Тарилгыг хийхийн өмнө үзгэн таригчийг хэрэглэх үйлдвэрлэгчийн заавартай танилцсан байх шаардлагатай.

АНХААРУУЛГА

Онцгой анхааруулга!

Өвчтөнийг өөр хэлбэрийн буюу өөр худалдааны нэр бүхий инсулины бэлдмэлд шилжүүлэхдээ эмнэлгийн нарийн хяналтан дор явуулна.

Идэвх, үйлдвэрлэгчийн тэмдэг, хэлбэр (НПХ, М3, амьтны гаралтай инсулин) өөрчлөгдөх үед тунг зохицуулах шаардлага гарч болно.

Амьтны гаралтай инсулинээс хүний инсулинд шилжүүлэхэд зарим өвчтөнд тунг зохицуулах шаардлага гардаг. Үүнийг хүний инсулины бэлдмэл анх хэрэглэх үед буюу шилжүүлснээс хойш хэдэн долоо хоног ба сарын хугацаанд аажим хийнэ.

Хүний инсулин хэрэглэх үед тохиолдох гипогликемийн урьдал шинж нь зарим өвчтөнд сул илрэх бөгөөд амьтны гаралтай инсулин хэрэглэхэд илрэх шинжээс ялгаатай байна.

Инсулины эрчимт эмчилгээний дүнд цусан дахь сахарын хэмжээ хэвийн болох үед гипогликемийн урьдал бүх шинжүүд буюу зарим нь арилж болохыг өвчтөнд мэдээлсэн байна.

Удаан хугацаагаар явагдаж буй чихрийн шижин, шижингийн гаралтай мэдрэлийн эмгэг, бета-адреноблокатор зэрэг эмийн эмчилгээний үед тус тус гипогликемийн урьдал шинж өөрчлөгдөх буюу сул илэрч болно.

Бэлдмэлийг хангалтгүй тунгаар хэрэглэх буюу эмчилгээг зогсоох үед ялангуяа инсулин хамааралт чихрийн шижинтэй өвчтөнд гипергликеми (цусан дахь сахарын хэмжээ ихсэх) үүсэж улмаар  шижингийн кетоацидоз болж амь насанд аюул учирна.

Бөөрний дээд булчирхай, өнчин тархи, бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал, элэг ба бөөрний дутагдлын үед  инсулины хэрэгцээ багасаж болно.

Харин зарим өвчин  ба сэтгэл хөдлөлийн хэт ачаалллын үед инсулины хэрэгцээ ихсэж болно.

Түүнчлэн ердийн хооллолт өөрчлөгдөх биеийн хүчний ачаалал ихсэх үед инсулины тунг өөрчилж болно.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Инсулин эмчилгээ хийлгэж буй жирэмсэн өвчтөнийг (инсулин хамааралт чихрийн шижин ба гестацийн диабет) сайтар хянах шаардлагатай. Инсулины хэрэгцээ жирэмсний эхний 3 сар багасах бөгөөд II ба III дахь 3 сар ихэсдэг. Төрөх үед болон шууд төрсний дараа инсулины хэрэгцээ огцом багасаж болно.

Чихрийн шижинтэй өвчтөн жирэмсэн болсон буюу жирэмслэхээр төлөвлөж байгаагаа эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Гипогликемийн үед өвчтөний анхаарал төвлөрүүлэлт ба сэтгэл хөдлөлийн урвалын хурд багасаж болно. Энэ нь анхаарал болгоомжлол шаардлагатай ажил эрхлэх үед (тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизмтай ажиллах) аюултай. Иймээс тээврийн хэрэгсэл жолоодох үед өвчтөнд  гипогликеми үүсэхээс зайлсхийх арга зөвлөнө. Энэ нь ялангуяа  байнга гипогликеми үүсдэг уюу гипогликемийн урвал шинжүүд сул болон илэрдэггүй өвчтөнд онцгой ач холбогдолтой. Энэ тохиолдолд эмч өвчтөн машин барьж болох эсэхийг шийднэ.

 

Буцах