ЛАВЛАХ УТАС: 1800-1801
БИДНИЙ ТУХАЙ

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго: 

Эрүүл энхийн үйлчилгээний дэвшилтэт хэв маягийг Таньд хүргэнэ.

Бидний эрхэм зорилт: 
 
Монгол Улсын эм ханган нийлүүлэлт, эмнэлгийн хэрэгслийн худалдааны салбарт олон улсын жишиг стандартыг тууштай нэвтрүүлэх замаар чанарыг эрхэмлэн салбарыг эрчимтэй хөгжүүлнэ.
Бидний алсын хараа:

Эрүүл мэндийн орчин үеийн үйлчилгээг цогцоор нь хүргэсэн хүн бүрийн сонголт болох брэндийг бүтээгч үндэсний жишиг компани байна.

Бидний уриа: 
 
“ЭРҮҮЛ ЭНХИЙГ ЭРХЭМЛЭНЭ”
 
Компанийн үнэт зүйлс:
  • Мэргэжлийн өндөр ур чадвар
  • Манлайлал
  • Өөриймсөг сэтгэлгээ
  • Үнэнч шударга
  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх
  • Хамтын хүч
 
Компанийн үндсэн зарчим:
  • Компанийн үнэт зүйлс,чадварлаг удирдлага,  багаар ажиллах чадавхи нь манай мөн чанар 
  • Хариуцлагатай, бүтээлч, дэмжигч хийгээд нийгмийн хариуцлагаа ухамсарлан биелүүлдэг
  • Удирдлага болон ажилчид харилцан бие биенээ ямагт хүндэтгэдэг, хамт олноо  урамшуулж, хөхүүлэн дэмждэг   
  • Манай хамт олон авъяас билгээ дайчлан, бүтээлчээр ажиллаж, амжилтанд хамтдаа хүрдэг
  • Бид амжилтаа улам бататгаж үргэлж бахархдаг.     

 

Мэргэжлийн өндөр ур чадвар

  • Өөрийн мэргэжлийн ур чадварыг өндөрт өргөж ажиллах
  • Мэргэжлийн ёс зүйтэй ажиллах

 

Манлайлал

  • Бид сайн ажилтан, менежер төдийгүй сайн манлайлагч байхыг эрмэлзэж үлгэр дууриал үзүүлнэ.
  • Бид шинийг сэдэж аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлнэ. Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг хөхүүлэн дэмжинэ.
  • Бид хамгийн шилдэг шийдэл бүхий эм бараа, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.

 

Өөриймсөг сэтгэлгээ

  • Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, байгууллагын нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална.
  • Бид харилцан биенээ дэмжиж, нөхөж ажилласнаар улам их үр дүн гаргах боломжийг нэмэгдүүлнэ.

 

Үнэнч шударга 

  • Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж хэлсэн үгэндээ эзэн байж үүрэг хариуцлагаас зайлсхийлгүй итгэл найдвар хүлээж ажиллана.
  • Бид хууль тогтоомж, байгууллагын сахилга дэг журмыг дээдэлж ажиллана.
  • Бид ажилтан, түнш хэрэглэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг эрхэмлэнэ.