ЛАВЛАХ УТАС: 1800-1801
БИДНИЙ ТУХАЙ

Компанийн танилцуулга

 
“АЗИ ФАРМА” ХХК нь  Монгол Улсын эм, эмийн хэрэгслийн зах зээлд 15 жилийн турш амжилттай үйл ажиллагаа эрхэлж, өнөөдрийн байдлаар 300 гаруй ажилтантай, нийслэл болон орон нутагт 12 эм ханган нийлүүлэх төв, сүлжээ эмийн сангийн 22 салбартайгаар үйл ажиллагаа явуулж, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд  чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэн ажиллаж байна.
 
Бид эмийн бүртгэлийн асуудалд онцгойлон анхаарч олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанар аюулгүй байдлыг хангасан эмийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ хүн амыг эмийн зохистой хэрэглээнд хэвшүүлэхийг зорин ажилладаг. 
 
Манай компани хэрэглэгч, харилцагчиддаа олон улсын болон ДЭМБ-ын зүгээс тавигдаж байгаа стандартыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг хангах үйл ажиллагааг ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй чанарын өндөр түвшинд явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд манай харилцагчдын тоо тогтмол өсч байгаа нь бидэнд улам ихийг бүтээн байгуулах урам зоригийг өгч байна. 
 
Өнөөдөр бид дэлхийн 30 орны  84 үйлдвэр, нийлүүлэгчтэй хамтран ажиллаж 1800 орчим нэр төрлийн эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 6000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, түгээлтийн бүх сувгуудаар хэрэглэгчдэд тасалдалгүй түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна.
 
Манай компани дэлхийд алдартай, эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Европын холбоо, АНУ, БНСУ, ОХУ, БНЭУ зэрэг орны нэр хүндтэй, эмийн салбарт тэргүүлэх үйлдвэрлэгчид болох Pfizer, Novartis Consumer Health, Sanofi Aventis, GlaxoSmithKline,  Еly Lilly, Тakeda, Bayer Pharma AG, Bayer Consumer Care, Аctavis International, Аstellas pharm, Boehringer Ingelheim, Nycomed,  КРКА,  Sandoz,  Unipharm Inc,  Herbion, Gedeon Richter, Berlin-Chemie, Denk pharma, Amoun Pharmaceuticals, Аkrikhin, Аltaivitamin, Sintez, Stada CIS, Moskhimpreparati, Partner, Belmedpreparaty, Polpharma, Veropharm, Panacea Biotec, Umedica Laboratories, Hwajin Medical, Shin Poong Pharm, Grindex, Reliance Life Science, Hanlim pharm, Daewon pharm, Medi-Green, Beurer, Takaso, Philosys зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчдийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр сонгогдон өндөр технологиор бэлтгэгдсэн, сайн чанарын эм бэлдмэлийг өөрийн орны иргэд хэрэглэгчиддээ нийлүүлж, эрэлт хэрэгцээг нь ханган үйлчилж байна.