ЛАВЛАХ УТАС: 1800-1801
БИДНИЙ ТУХАЙ

Захирлын мэндчилгээ

 
Та бүхний амар амгаланг айлтгаж “Ази-Фарма” ХХК-ийн хамт олныхоо өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.
 
 “Ази-Фарма” ХХК нь 2002 онд анх байгуулагдаж,  Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 15 жил болжээ. Энэ хугацаанд бид үйлчлүүлэгч, харилцагч та бүхэнтэйгээ үргэлж хамт байж, Монгол Улсын эмийн тухай хууль, эмийн  талаар төрөөс баримтлах бодлогод нийцсэн олон улсын чанарын шаардлага хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний өндөр идэвхитэй эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчиддээ үйлчилж ирлээ. 
 
Хүн ардынхаа эрхэм дээд баялаг болох эрүүл энхийг хамгаалах, эмийн зохистой хэрэглээг бий болгох, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд  манай хамт олон оюун ухаан, мэдлэг чадвар сэтгэл зүрхээ дайчлан ажиллах болно.
 
Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, та бүхнийхээ эрхэм нандин эрүүл мэндийг үргэлж дээдлэн ажиллана гэдэгээ илэрхийлэхэд таатай байна.
 
Хүндэтгэсэн, 
 
 
Гүйцэтгэх захирал
Гунгаагийн БАЯРЖАРГАЛ