ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Ажлын байр

Хүний нөөцийн бодлого

Хүний нөөцийн бодлого
   
    “Ази-Фарма” ХХК нь эрхэм зорилго,алсын хараа, стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, чадварлаг хүний нөөц баг хамт олныг бүрдүүлэх, сонгон шалгаруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, урамшуулах, ажилтнуудынхаа ажлын эрх тэгш, эерэг таатай орчин бүрдүүлэх, өсөж дэвших боломжийг олгох, боловсорч хөгжих нөхцөл бололцоог дэмжих зэрэг хүний нөөцийн бодлогоо хөгжүүлдэг.
 
Нийгмийн халамж, сургалт
 
    “Ази-Фарма” ХХК-ийн бүтэц нь эрүүл мэндийн салбарын олон мэргэжилтнүүдээс бүрддэг. Өндөр мэргэжилтэй ажилтныг татан ажиллуулахын тулд манай компани бүх нээлттэй ажлын байран дээр шударга, ил тод шалгаруулалт явуулдаг. Нээлттэй ажлын байрыг олон нийтэд зарлан мэдээллэж, тухайн ажлын байруудад өргөдөл гаргах тэгш боломжийг хангаж өгдөг.
 
    Мөн бид хөдөлмөрийн хуулийг даган мөрдөж, ажилтан танд хуулиар олгогдох бүх эрх болон хангамжийг олгохын зэрэгцээ компанийн дотоод журмын дагуу ажилчдынхаа нийгмийн халамж, үйлчилгээг үе шаттайгаар шийдвэрлэдэг.
 
Сургалт хөгжил: Ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварыг сайжруулах  болон хувь хүний хөгжлийг дэмжих сургалт зохион байгуулдаг. Тухайлбал:  
  • Менежерүүдэд мэргэжлийн  сургалт зохион байгуулах
  • Эм зүйч, эм найруулагч, жор баригч нарт мэргэжлийн сургалт зохион байгуулах
  • Нийт ажилтнуудад зориулсан ажил мэргэжлийн болон идэвхжүүлэх сургалт зохион байгуулах
  • Шинэ ажилтанд чиглүүлэх сургалт зохион байгуулах
Ажилтнуудад чиглэсэн олон нийтийн арга хэмжээ болон идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа:  Ажилтнуудыг ажилдаа бүрэн сэтгэл ханамжтай байлгах, өөрийнхөө зорилгынхоо төлөө нэгэн баг болж ажиллах, хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор:
  • Аливаа баяр ёслолын үйл ажиллагаанд бүх ажилтнуудыг хамруулах, идэвхитэй оролцуулах
  • Шинэ жилийн баярын үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй болон сонирхолтой хийж, амжилтыг тодорхойлох
  • “Цэвэр агаар-цасны баяр”-т жил бүр зохион байгуулах
  • “Зуны зугаатай аялал”-ыг нийт ажилтнуудыг хамруулж, жил бүр зохион байгуулах
  • Жил бүр нийт эм хангамжийн байгууллагуудын дунд “Эм холбоо”-оос зохион байгуулдаг урлаг, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцох
  • Ажилтнуудаа идэвхжүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. 
Ажилтнуудад зориулсан тусламж дэмжлэг:
  • Буцалтгүй тусламж / Ажилтны ар гэрийн гачигдал тулгарах /
  • Ажилтан гэрлэх ёслолоо хийх
  • Ажилтан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх
  • Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах 
  • Ажилтандаа хоол, гар утасны хөнгөлөлтийг эдлүүлэхээс гадна албан ажилд ашиглах унааг холбогдох журмын дагуу олгох.
  • Ажилтнуудад стандартын дагуу ажлын хувцасаар хангах. 
  • Санал гомдлыг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэх