ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх

2012 онд манай улсын 17,761 хүн янз бүрийн шалтгаантайгаар мөнх бусыг үзүүлжээ. Үүнээс 16,923 нь ямар нэгэн өвчний улмаас хорвоогоос хальсан байна. 

Жамаараа нас эцэслэхээс өвчин ямар нэгэн гэмтэл, ослоос шалтгаалан нас барж байгаа хүний тоо өнгөрсөн оноос 204 хүнээр багассан ч өвчний улмаас нас барагсдын зонхилох шалтгаан зүрх судасны өвчин хэвээр байсаар байгаа юм. 

Зүрх судасны өвчнөөр 2012 онд гэхэд 5939 хүн нас баржээ. 

Энэ төрлийн өвчинд артерийн даралт ихсэх, зүрхний архаг дутмагшил, зүрхний шигдээс буюу миокардын инфаркт зэрэг өвчнүүд хамаарч байна. 

Дэлхийд энэ төрлийн өвчнөөр нас барах хүний тоо хавдрын дараа ордог бол Монгол улсад хавдрын өмнө орж байгаа юм. 

Зүрх судасны өвчин сүүлийн үед залуужиж байгаа нь уг өвчний шалтгаан нь олон янз байдагтай холбоотой. Үүнд:

  • Нас
  • Хорт зуршил
  • Буруу хооллолт
  • Хөдөлгөөний хомсдол
  • Халдвар зэрэг шалтгаануудыг мэргэжлийн байгууллага тодорхойлж байна. 

Инфографикаас харвал :

ХҮН АМЫН НАС БАРАЛТЫН ЗОНХИЛОХ ШАЛТГААН

 

Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга

Хүйс, удамшил зэрэг эрсдлийн зарим хүчин зүйлээс зайлсхийх боломжгүй ч бусдыг нь арилгах боломжтой юм. 

  1. Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг гойд анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм.
  2. Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох. Өөрийн боломж бололцоонд тааруулан хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Заавал гүйх шаардлагагүй бөгөөд өдөртөө эрүүл агаарт хагас цагаас багагүй хугацаагаар зугаалахад хангалттай.
  3. Тамхинаас гарах. Тамхи татдаггүй бол идэвхгүй тамхи таталттай тэмцэх.
  4. Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Биеийн жинг /кг/ хуваах нь өндрийн /метр/ квадратад хуваана. Энэ үзүүлэлт 18,5 - 25 -ын хооронд гарч байвал таны жин хэвийн гэсэн үг. 
  5. Хоолондоо амьтны гаралтай өөх тос, холестерин агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.
/Мэдээллийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо НҮБ-ын хүн амын сан/

Зүрх судасны цусан хангамжийн дутагдлаас чөлөөлөгдөхөд МИЛДРОНАТ танд тусална.

Зүрх болон тархины цусан хангамжийн дутагдал, биеийн хүчний болон оюун ухааны хэт ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх мөн тархины гэмтэл, хагалгааны дараах нөхөн сэргэлтийг дэмжих зориулалттай бүтээгдэхүүн болох МИЛДРОНАТ бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Анхааруулга: Бүтээгдэхүүнийг мэргэжлийн эмчийн заавраар жортой хэрэглэнэ.
/“АЗИ ФАРМА” ХХК-ны бүх сүлжээ эмийн сангуудаар худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-331923, 91951133, 99688783 дугаараас авна уу./
 
Латви улсын “ГРИНДЕКС” үйлдвэрийн
Албан ёсны дистрибьютор “АЗИ ФАРМА” ХХК
Холбоо барих утас: 11-331923, 91951133
 
 
Буцах