ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

Нярай хүүхдийн арьс арчилгааг хэрхэн хийх вэ?

    Залуу ээжүүд болон туршлагатай эхчүүд хайртай үрсийнхээ арьс арчилгаанд санаа тавин “хамгийн сайн” гэсэн тодотголтой аргуудыг хэрэглэдэг бөгөөд өөрийн бяцхан жортой болсон байдаг. Бид тэдгээр ээжүүдийн хүүхдээ хэрхэн арчилдаг талаар энэ удаагийн зөвөлгөөндөө оруулахаар боллоо. Танд илүү сайн арга байвал сэтгэгдэлээр үлдээж оруулаарай.
 
Хамар цэвэрлэх: Хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй, битүүгүй байх ёстой. Хамрыгцэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороогоод түүнийг буцалсан буюу борын хүчлийн уусмалд норгож, болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус салсыг цэвэрлэнэ.
 
Хамрын угт нус хатсан үед хамрын гадна нуруунд шар тос, вазелин түрхэж, хамрын хөндийд буцалсан цэвэр ус, сулхан давстай ус 2-3 дусал дусааж хэсэг байлгаад хамрыг цэвэрлэнэ. Мөн хүүхдийг үе үе 10-10 минут доош нь хэвлийгээр нь харуулж барин нурууг нь илэхэд хүүхэд дуртай байдаг.
 
Нүд цэвэрлэх: Буцалсан цэвэр усанд горгосон хөвөн бөмбөлгөөр өглөө бүр нүдийг гадна булангаас нь дотор булан руу чиглүүлж арчина. Нүдэнд эм дусаахдаа гадна буланд дусаагаад хөвөн тампоноор арч.
 
Ам цэвэрлэх: Эрүүл хүүхдийн амны салстыг цэвэрлэхгүй. Харин хэл завжаар нь цайвар өнгөр тогтсон бол 2 хувийн содийн уусмалаар арчина. Мөн зөгийн балтай усаар арчиж болно. Хуруугаа зөөлөн эдээр ороон, содтой усанд норгож амыг цэвэрлэнэ.
 
Хумс : Хүүхдийн хумс хурдан ургадаг. Хумсыг зөв авч байхгүй бол хугарахаас гадна биеийн арьс салстыг урж болно.
 
Үс : Хүүхдийн үсийг богино засаж, усанд орох бүрийд угаана.
 
Арьсыг цэвэр байлгах : Арьс хамгаалах эрхтэнээс гадна амьсгалах эрхтэн учраас түүнийг байнга цэвэр байлгавал зохино. Нярай, хөхүүл хүүхдийг нүүр, хүзүү, чих орчмын арьсыг буцалсан бүлээн усанд норгосон алчуураар зөөлөн арчина. Хүүхдийн хүй бүрэн цөглөмөгц усанд оруулж эхэл. Хүүхдийг хуурайлах бүрийдээ бөгсийг нь заавал угааж бай. Охидын хярзан, бэлэг эрхтэнг урдаас нь хойш чиглүүлэн угааж, дараа нь цэвэр алчуураар дарж хатаана.
 
Усанд оруулах :
 
  • Хүүхдийн усанд ордог сав, алчуур, саван бүгд тусдаа байна.
  • Хүүхдийг өдөр бүр угаавал уснаас айж цэрэвдэггүй болдог.
  • Хүүхдээ нүцгэлэхийн өмнө уснаас гараад өмсөх ороох зүйлсийг бэлтгэж тавина.
  • Усанд орох өрөөний дулаан 22-24 хэм байна.
  • Нярай хүүхдэд буцалсан ус хэрэглэнэ. Эхний саруудад усны дулаан 37 хэм, 6 сараас дээш насанд 36 хэм байна.
  • Оруулж байгаа ус хүүхдийн биеийг бүрэн булхаж далдлах ёстой.
  • Нярай хүүхдийн биеэр тууралт гарвал сулхан марганцтай /бүдэг ягаан/ усанд оруулна. Марганцыг сайн хутгаж бүрэн ууссаны дараа хүүхдээ оруулна.
  • 1 хүртэлх насны хүүхэд усан 5-7 минут, 2 насанд 8-10 минут, 2-оос дээш насанд 10-20 минут байлгана.
  • Хүүхэд төрөхөөс гарснаас хойш өдөр бүр, 6 сараас хойш 1 өнцөөд, 1-3 насанд 7 хоногт 2-3 удаа, 4-5 насанд 7 хоногт 1 удаа усанд орно.
 
Хүүхдийн өрөө : Хүүхэд амьдарч байгаа өрөөг тогтмол агааржуулах, хүйтний улиралд 3-4 цагтутам 10-15 минут, зуны улиралд салхивчийг өдөржин нээлттэй байлгавал сайн. Өрөөний агаарын дулаан 1 сар хүртэлх хүүхдэд +22 хэм, 2-3 сараас +20-21 хэм, 3 сараас дээш насанд +18-19 хэм байвал зохино.
 
Эх сурвалж: www.eejbolloo.mn
 
Цэвэр байгалийн арчилгаа, Герман чанар - Таны хайртай үрд...
 
 
ХБНГУ-ын “Топфер” брэндийн хүүхдийн арьс арчилгааны байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь олон жилийн туршлага болоод  нарийн судалгаа  шинжилгээний үр дүнд бий болдог. “Топфер” компани нь бүтээгдэхүүнийхээ үйлчилгээ болоод чанарыг сайжруулахын тулд хүүхдийн эмч , ээж нартай үргэлж ойр дотно хамтран ажилладаг. 
 
Хивэгний найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн нь хамгийн шилдэг бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд 4 төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
  • Эмзэг мэдрэмтгий арьсыг гадна орчны нөлөөнөөс хамгаална. 
  • Хүүхдийн арьсны төрөлхийн тэнцвэрт байдлыг хадгалдаг. 
  • Арьсны өөрийн хамгаалах давхаргыг бий болгоно. 
  • Арьсыг чийгшүүлж тайвшруулах ба богино  хугацаанд нөхөн сэргээх үйлчилгээтэй. 
ХБНГУ-ын "Топфер" брэндийн
Албан ёсны дистрибьютор "АЗИ ФАРМА" ХХК
Холбоо барих утас: 11-331923, 99071665, 91951133
 
 

 

Буцах