ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

Унтахдаа дэрээ зөв сонгоорой

Унтахдаа дэрээ зөв сонгоорой

Өглөө бүр эрүүл саруул, сайхан амарсан, толгойны өвчингүй сэрэхийг мөрөөдөхгүй хүн гэж байхгүй биз. Бүх л өдрийн турш хуримтлуулсан ядаргаа  маргааш өглөө нь илэрч гардаг. Ийм зүйл тохиолдохыг хүсэхгүй байгаа бол дэрээ зөв сонгох хэрэгтэй. Нэг бодлын дэр сонгох нь хялбархан зүйл мэт санагдана. Гэхдээ энэ үйл ажиллагаанд хариуцлагатай хандах юм бол бас ч тийм биш  гэдгийг ойлгох болно. Дэр нь толгой, хүзүү, нурууны ясыг тодорхой түвшинд барьж байх үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс дэр хэр хатуу, ямар  хэлбэртэй, хэмжээтэй зэрэг нь чухал үүрэгтэй юм. 

       Хэлбэр нь дөрвөлжин, гурвалжин, дугуй гээд янз бүр л байж болно. Хамгийн түгээмэл нь дөрвөлжин хэлбэртэй дэр байдаг. Ийм дэр хүзүү, толгой болон мөрийг унтаж байх зуурт зөв байрлалд барьж өгдгөөр онцлогтой. Дэрийг ямар даавуугаар хийсэн бэ гэдэг нэлээд ач холбогдолтой. Байгалийн гаралтай, шигүү ширхэгтэй байх нь чухал. 40 см дэр стандарт бөгөөд 80 х 80 хэмжээтэй байх юм бол том гэж тооцогддог. Гэхдээ хэдий чинээ том байна төдий чинээ эвтэйхэн байдаг. Гэхдээ том дэр заавал сонгох албагүй бөгөөд мөрний өргөнтэй өндөр нь таарч байх ёстой гэнэ. 

Орчин үед дэрийг дүүргэх зүйл олон байдаг болжээ. Гэхдээ аль нь таньд ашигтай вэ гэдгийг тэр бүр мэдэхгүй. Хамгийн сонгодог нь өд эсвэл сөд юм. Ийм дүүргэгч нь дулаанаа хадгалж чийг даах чадвартай байдаг юм. 
Хямдхан дүүргэгч бол хөвөн. Энэ нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээр онцлогтой төдийгүй их эвтэйхэн байдаг. Гэвч өрөө тасалгааны чийгшилт хэт өндөр байх юм бол ийм төрлийн дүүргэгч аажмаар хэрэггүй болж эхлэнэ.   

Байгалийн цэвэр бүтээгдэхүүн сонгох дуртай бол хонины ноос хамгийн тохиромжтой юм. Ийм дэр эвтэйхэн төдийгүй эмчилгээний зориулалттай бөгөөд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай байдгаар онцлогтой.

 

Эх сурвалж: www.mass.mn

Буцах