ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЯВАХАД ЯАГААД ДОТОР МУУХАЙРДАГ ВЭ? ҮҮНЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хүмүүс хэр зэрэг хурдтай эсвэл удаан хугацаагаар явж буйгаас үл хамааран тээврийн хэрэгслээр явах үед дотор муухайрдаг. Бидний гадаад чих сонсох үүрэгтэй байдаг бол дотоод чих тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Бид хөдлөх үед дотор чихэн дэх шингэн зайлагдаж, мэдрэлийн систем тархинд дохио өгдөг. Хэрэв машин дотор юм унших, гадагшаа харж байх үед нүднээс тархи руу хөдөлгөөнгүй байна гэсэн дохио явах боловч дотор чихний дохио өөр байдаг. Таны бие ганхаж байгаа тул таныг хөдөлж байна гэсэн дохио өгдөг. Энэ хоёр дохио ялгаатай тул дотор муухайрч эвгүй болдог.

Үнэндээ далайд хөлөг онгоц дээрх хүний дотор муухайрах нь машин доторхтой ижил зүйл юм. Далай дахь хөдөлгөөн жинхэнэ гурван хэмжээст байдаг тул нөлөө нь илүү их байдаг. Толгой өвдөх, эргэх, даралт ихсэх, гэдэсний орчим даралт мэдрэгдсэнээр бөөлжих нь хамгийн нийтлэг илэрдэг шинж юм. Дээр нь далайн өвчний үед дотор муухайрахаас өмнө стрессийн даавар ялгарч эхэлдэг тул илүү их сандарч тэвдэн, таагүй байдал мэдэрдэг.

Та машинд явах үедээ хол ойрыг харж явбал дотор муухайрдаггүй. Иймээс жолоочийн дотор хэзээ ч муухайрдаггүй. Учир нь жолооч машинаа удирдан хэр удаан зогсох, хэр хурдлах, хаашаа эргэхээ мэддэг. Бага насны хүүхдийн дотор муухайрах нь их байдаг бөгөөд нас ахих тусам эсвэл их аялахад дотор чихний мэдрэмтгий байдал багасдаг.

Тээврийн хэрэгсэл дотор тэнцвэр алдагдан, дотор муухайрахад тархи руу илгээдэг дохио нь хүн хордоход тархи руу илгээдэг дохиотой ижил байдаг гэнэ. Тиймээс тархи хорыг гадагшлуулах дохио өгч хүн бөөлждөг.

ҮҮНЭЭС ЯАЖ СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хараа

Нүдний өмнө урсах үзэгдлийн хурдыг нүд гүйцэхгүй бол тархи паникт орсноор дотор муухайрдаг. Тиймээс аль болох алсыг хараарай. Ном унших, гар утсаараа оролдох гэх мэт үйлдийг хийхгүй байхыг зөвлөе. Мөн нүдэнд ачаалал өгөхгүйн тулд нарны шил зүүвэл дээр.

Үнэр

Бинзен, утааны үнэрийг тэвчдэггүй хүмүүс их бий. Жолооч та аль болох машиндаа агаарын солилцоо хийж  байгаарай.  Мөн үнэр дарагч хэрэглэх, аль болох аяллын урдах өдөр шатахуунаар зорчигчдын дунду  үнэртэгч үнэртэж  чаддаггүй хүн байвал хэрэглэхээс татгалзаарай.

Сэтгэл санаа

Машинд суухад дотор эвгүйрхвэл яах вэ гэх мэтээр хэтэрхий их бодоод байвал улам л эсрэг үр дүн гарна. Зүгээр, яавал гэж, эвгүйрхвэл жаахан амарчихад болно гэж сэтгэл санаагаа бэлдвэл аялал тань улам зугаатай амархан байх болно.

Та машинаар явж байх үедээ битгий ном унш. Та өөр зүйлийн тухай бод. Гол нь таны тархинд бүх зүйл болдог тул та оюун санаагаа завгүй байлга. Ухаан сорьсон эсвэл үгэн тоглоом тоглож болно. Гэдэс өвтгөх зүйл битгий ид, хэрэгтэй бол эм, чихний ард наадаг наалт хэрэглэж болох юм.

 


#ДРАМИНА дотор чихний ветсибуляр аппаратыг хөдөлгөөнд дасахад тусалж, тээврийн хэрэгсэлд дотор муухайрахаас таныг 6 цагийн турш хамгаална.

 

 


 

Буцах