ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Шинэ мэдээ

Витаминжуулалтын аян үргэлжилж байна

Таны арьс хуурайшиж, уруул хагараад, сэтгэл тогтворгүй, цаанаасаа л нэг ядраад, идэвх суларч хавар цаг айсуйг таны бие организм танд сануулаад байна уу!

Хаврын улирал ирэхэд байгаль дэлхий сэргэн солонгорч байхад хүмүүс бид нэг л ядраад царай алдаад байдаг. Шөнөжин сайхан нойрссоны дараа нойрноосоо сэрэхэд бидэнд кофе, хүйтэн шүршүүр, шүдээ угаах зэрэг аргууд тусалдагтай адил бидний биеийн дархлааны систем өвөлжингөө ичээндээ тайван нойрсож байгаад аажим аажмаар нойрноосоо сэрэхэд  нэмэлт амин дэмүүд шаардлагатай байдаг учраас дээрх шинж тэмдгүүд илэрдэг байна.

“Ази-Фарма” ХХК  эмийн сангуудаар жил бүр зохион байгуулдаг “Хамтдаа гэрэлтье-Хаврыг сэргээш 2019” дархлаа сэргээх аян 2 сарын 11-ээс 5 сарын 1-ыг дуустал явагдаж байна.

“Хамтдаа гэрэлтье-Хаврыг сэргээш 2019” аяны хүрээнд нийт 500 гаруй нэр төрлийн бүх насныханд зориулсан витамин, амин дэм болон эм бараандаа хямдралтай худалдаа явуулж байна. Мөн та “Ази-Фарма” эмийн сангаар үйлчлүүлээд БОНУС картны эзэн болоорой. Мөн та 1800-1801 эрүүл мэндийн лавлах утсанд энгийн тарифаар  холбогдож эрүүл мэндийн зөвлөгөө, эм бараа бүтээгдэхүүний мэдээлэл, эмийн сангийн хаяг байршлын тухай мэдээллийг авах боломжтой.

 

Буцах