ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Шинэ мэдээ

АНТИОКСИДАНТ-ын тухай

  Хэвийн бодисын солилцооны үед хүний бие организмд чөлөөт радикалууд үүсч байдаг. Харин чөлөөт радикал ихэсвэл эсийн бүрхүүл тэр дундаа судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг  гэмтээж, эрт хөгшрөх үе мөч, зүрх судасны өвчнөөр өвдөх, цаашлаад чихрийн шижин, хавдар үүсэх аюулд хүргэдэг.

Антиоксидант нь биемахбод чөлөөт радикалыг исэлдүүлэн саармагжуулж хоргүй болгох бодисуудыг ялгаруулж байдаг. Төмөр, зэс, цайр, маргенц, селен, А, С, Е амин дэм бетакаротин, биофлавниод, пекногенол, лицопен зэрэг нь антиоксидант буюу хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн хүчилтөрөгчийн дутагдлын үед бие организмыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чаддаг.

Чөлөөт радикал нь агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, химийн хортой нэгдлүүдийн нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг. Улаанбаатар хотын агаарт буй түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

 

Буцах