ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

ӨТГӨН ХАТАЛТТАЙ ХҮҮХДЭД САХИУЛАХ ХООЛНЫ ДЭГЛЭМ

Хүүхдийн хувьд өтгөн хаталт гэдэг нь өдөрт 1 удаа хүндээр бие засахгүй, өтгөний байдал нь хүүхдийг бие засахад зовоох хэмжээний хатуу байхыг хэлнэ. 2-3 сартай хүүхдийн 4-5 хоногт нэг удаа зөөлнөөр бие засах нь үүнд хамаарахгүй. Энэ бол түр зуурын “хүүхэд баасаа хураадаг” үе юм. Дээр дурдаж буй өтгөн хаталт нь 2-оос дээш насны хүүхдэд хамааралтай юм.

Өтгөн хатах шалтгаанууд юу байдаг вэ?

Өөрөө бие даан бие засахад бэлэн бус байхад нь бие засуулж сургах гэж албадах. Өмдөндөө бие засчих вий гэж хүүхэд баасаа барьдаг. Ийм үед хүүхэд өтгөнөө удаан хугацаагаар барьснаас болж өтгөн улам бүр хатуурдаг. Хатсан өтгөнөө гаргах гэж хүүхэд их зовдог, үүнээс айсны улмаас бие засах дургүй болж эхэлнэ. 

Өтгөн хаталтын өөр нэгэн чухал шалтгаан нь буруу хооллолт юм. Ширхэгтэй, бүхэл үрийн хүнс (хүнсний ногоо-жимс-буудайн бүтээгдэхүүн) болон шингэн зүйл дутагдсанаас, 500-600 мл-аас илүү сүү ууснаас үүдэн өтгөн хаталт үүсдэг.

Хүүхдэд бие засах дадлыг хэвшүүлээгүй байх. Энэ бол зөвхөн бага насны хүүхэд дээр биш, насанд хүрсэн хүмүүсийн хувьд ч гэсэн хамгийн чухал өтгөн хаталтын шалтгаан байдаг. Хоол идээд дуусахад л ходоод-гэдэс хэвийн үйл ажиллагааныхаа хүрээнд илүүдлээ шууд гадагшлуулж эхэлдэг. Ихэнх тохиолдолд хоолны дараа хүүхэд тоглоомонд анхаарлаа төвлөрүүлж эсвэл зурагт, компьютерийн өмнө суудаг учраас бие засахаа хойшлуулдаг. Ингээд хүүхдийн гэдсэн дэх өтгөний шингэн хэсэг нь шимэгдэж хатуурна. Ингээд хүүхэд бие засахдаа ундууцаж, зугатаж эхэлдэг байна.

Өтгөн хаталттай хүүхдэд ямар хоолны дэглэм сахиулах ёстой вэ?

Ялангуяа зуны улиралд чавга, илжгин чих, амтат гуа, шийгуа гэх зэрэг жимс жимсгэнэ. Алим, лийр зэргийн жимсийг маш сайн угааж, хальстай нь идүүлэх. Өвлийн улиралд мөн хатаасан чавга, чангааз гэх мэт хатаасан жимсээр компот хийж уулгаж болно.

  • Огурци, улаан лооль, шинэ ногоо, байцаа, лууван гэх зэргийг оливийн тосоор амтлан салат хийж өгөх.
  • Цэцэгт байцаа, броколи, бууцай, хулуу зэргийг зөөлөртөл нь чанаж, оливийн тосоор амталсан хоол.

 

  • Цагаан будааны оронд хөц будаа, буурцаг, шош зэргээр хоол хийж өгөх.
  • Гэдэсний хэвийн орчинг бүрдүүлж Ашигтай бактери хэрэглүүлэх. 

Бага насны нярай хүүхдийг дааруулснаас үүдэж, кесар хагалгаагаар төрсөн хүүхдүүд, хүүхдээ хөхөөр хангалттай хооллоогүй, гэр бүлд нь харшилтай хүн байх, ойр ойрхон ханиад хүрч, ямар нэгэн гэдэсний асуудлуудтай тохиолдолд бие дэх ашигтай бактерийн тоо багасанаас болж, гадны нөлөөгөөр үүсч бий болох халдварт өвчнүүдийн эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Ашигтай бактери нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Ходоод гэдэсний организмыг цэвэршүүлэх ач холбогдолтой. Эмгэг тээгч бактерийг дарангуйлж, бодисын солилцоог сайжруулж, дархлааг дэмжиж өгдөг.

  • Цагаан талхны оронд бүхэл үртэй, ширхэгтэй, хивэгний хольцтой талх хэрэглэх.
  • Бэлэн өглөөний цайг янзбүрийн шингэнд дэвтээж идүүлэх.
  • Гадил, төмс, тараг зэрэг шингэн алдалтын үед өтгөрүүлэх зориулалттай хэрэглэдэг хоол хүнсийг багасах.
  • Таны хүүхэд сүүнд дуртай, та сүүг нь багасгаж чадахгүй байгаа бол тодорхой хэмжээнд шингэлж уулгах хэрэгтэй.

Буцах