ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Шинэ мэдээ

АЗИФАРМЫН ЭМД-Н ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНИЙН ЖОРООР ҮЙЛЧИЛДЭГ 10 САЛБАР

Та эрүүл мэндийн даатгалаараа ЭМД-н хөнгөлөлттэй жороор үйлчлэх эрх бүхий эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор 827 эмийг авах эрхтэй. Эдгээр эмийн төрлөөс нь шалтгаалан үнэд нь 5-100 хувь буюу 120-130,000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Азифарм ХХК нь анх 2004 онд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн ба 2018 оны байдлаар  ЭМД-н хөнгөлөлттэй жороор үйлчилдэг 10 эмийн сан ажиллаж  байна.

Манай эмийн санд сар бүрийн 1-ний өдрөөс эхлэн ЭМ-н даатгалын санхүүжилт орж ирдэг ба сүүлийн саруудад 20-30ний өдрийг хүртэл үргэлжилж байна. ЭМД-н хөнгөлөлтийн төсвийг ЭМДЕГазраас баталдаг бөгөөд тухайн сарын өвчлөлийн төлөв, иргэдийн үйлчилгээ авч байгаа ачааллаас шалтгаалан санхүүжилт дуусах хугацаа хэлбэлздэг. Иймээс хэрэглэгч та Азифармын дараах 10 салбараар үйлчлүүлэхдээ холбогдох утсаар мэдээлэл авах нь таны цаг завийг хэмнэх болно.

 

 

ЭМДаатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгож буй эмийн жагсаалт

Буцах