ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Шинэ мэдээ

Хиймэл үе солих мэс заслын орчин үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн Монголд

Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчлөл болон, осол гэмтлийн улмаас өвчтөнд хиймэл үе шилжүүлэн суулгах эмчилгээ ихээр хийгдэх шаардлага тулгарч байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ази-фарма ХХК, ХБНГерман улсын хиймэл үе, дагалдах багаж хэрэгслийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 70 жилийн түүхтэй Валдемар Линк компанитай хамтран өвдөг, түнхний хиймэл үе солих мэс засал, имплант-хиймэл үенүүд, дагалдах багаж хэрэгсэлийн чанарыг сайжруулах, түүнийг эмчилгээнд нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслийн хүрээнд 6-р сарын 25-27-ний өдрүүдэд Улсын 1-р нэгдсэн эмнэлэгт өвдөг түнхийн хагалгааг Германы эмч мэргэжилтнүүдийн удирдлага дор амжилттай хийлээ. Мөн хоёр удаагийн мэргэшүүлэх сургалтыг ХБНГУ-ын Dominikus Krankenhaus эмнэлэгт хийж, УНТЭ буюу 1-р эмнэлэг, Гранд мед эмнэлгийн гэмтлийн мэс заслын 5 эмч, мэргэжилтнүүдийг хамруулаад байна. 

Монгол улсад үений мэс засал хийж буй 50 гаруй эмч мэргэжилтнүүдэд 6/26-ний өдөр Үений мэс заслын эмнэлзүйн тохиолдлууд, хагалгааны үеийн халдвар болон түүний менежментийн талаар сургалтыг Германаас ирсэн эмч мэргэжилтнүүд амжилттай явуулж  “Хиймэл үе солих мэс заслын орчин үеийн чиг хандлага”  гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийж, туршлага солилцлоо.

Ази-Фарма ХХК-н энэхүү төсөл хэрэгжсэнээр ард иргэд орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн хиймэл үеэр хагалгааг хийлгэх боломж бүрдэж, салбарын эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадвар дээшлэх зэрэг олон боломжууд нээгдэж байгаа юм.

Монгол улсын хувьд улсын болон хувийн хэвшлийн 8 эмнэлгийн мэргэшсэн эмч нарын баг энэхүү хагалгааг хийж байгаа бөгөөд өндөр өртөгтэй эмчилгээний төрөлд хамрагддаг тул нийгмийн даатгалын сангаас зардлын 60-75% буцаан олгодог. Тухайн өвчтөн нийгмийн даатгал төлөгч бус бол гэр бүлийн гишүүний нийгмийн даатгалыг шилжүүлж ашиглах боломжийг төрөөс олгоод байгаа билээ.

Мөн үе солиулах хагалгаанд орсон хүмүүсийн 

  • 60% нь 60-70 насны хүмүүс
  • 20% нь 70-аас дээш насны хүмүүс
  • 20% нь 50-аас доош насны хүмүүс байсан.

Линк компанийн бүтээгдэхүүний давуу талыг дурдвал. 

1. Хиймэл үеийг хийхдээ хүний өөрийн эрхтэн мэт байлгахыг зорьж, бүтээгдэхүүний схем зургийг тухайн үйлчлүүлэгчийн рентгэн зурагтай харьцуулалт хийн үйлчлүүлэгчийн анатомын онцлогт тааруулан өндөр технологитой гурван хэмжээст загварчлалын ComForm® компьютерийн программыг үйлдвэрлэлийн бүх үе шатанд ашиглаж, хамгийн орчин үеийн олон координат, зүлгэгч, эргэлтэт болон зорогч аппаратууд нь үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон хиймэл үеийг хийх боломжийг олгодог.

2. ОУ-н тайланд тусгаснаас үзвэл бусад бүх үйлдвэрүүдийн протезыг суулгасан өвчтөний давтан хагалгаанд Линкийн үеийг хамгийн ихээр хэрэглэж байгаа нь энэхүү үйлдвэрийн чанарыг илтгэж байгаа болно. Өнөөгийн байдлаар үений хагалгаанд орсон өвчтөнүүд 10-15 жилийн дараа гажилт үүссэний улмаас дахин хагалгаанд орж байгаа бөгөөд бусад шалтгааны улмаас дахин хагалгаанд орж байгаа үйлчлүүлэгчийн тоо буурахгүй байна. 

3. Ясны том хэмжээний гажгийг орлуулах хэрэгтэй болсон тохиолдолд тусгай загвар зайлшгүй шаардлагатай ба тэдгээрийг хамгийн өндөр нарийвчлалтайгаар, компьютер томографи зураг дээр тулгуурлан үйлдвэрлэдэг.

4. Мөн хортой болон хоргүй хавдартай өвчтөнүүдэд мөн алтны орцтой металлаар хийгдсэн загварыг төмрийн харшилтай үйлчлүүлэгчдэд Линкийн үеийг хамгийн ихээр сонгож байна. 

5. Шинээр гарсан өвдөгний үений загвар SL® нь үений системийн зарим хэсгийг сольж, орлуулан хэрэглэх боломжтой байдаг тул хагалгааны явцад шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд шуурхай гүйцэтгэх боломжийг мэс заслын эмчид олгож байна. 

6. Линкийн эндопротезын S хэлбэрийн муруйлт нь дунд чөмөгний муруй хэлбэрт тохируулан хийгдсэн. Ингэснээр эргэлтийн хүчний улмаас сулрах эрсдлээс сэргийлдэг байна. 

7. C.F.P. эндопротез нь өсвөр насны өвчтөнүүдэд зориулан бүтээгдсэн. Түүний давуу тал нь ясны цавуугүй бэхэлгээ болон биомеханикийн өндөр ачааллыг даахад оршдог.

8. Өвдөгний үений GEMINI® SL эндопротезын хөдөлгөөнт болон хөдөлгөөнгүй хэлбэр,  PS хэлбэрийн хөдөлгөөнгүй олон төрлийн эндопротезууд нь хагалгааны үеийн эрсдэлтэй болон хувь үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон эмчилгээ хийхэд тохиромжтой байдаг.             

9. Түнхний үеийн зориулалт бүхий бүтээгдэхүүнүүдийг стем-гол төмөр болон олон төрлийн системийн тусламжтайгаар хөгжүүлсний дараа LINK компани нь түнхний үений эмчилгээнд бүх суулгацуудыг санал болгох боломжтой болсон.

10. Берлин хотод байрлах VACUCAST® технологийн цутгамлын цехэд цутгамлаа хийдэг тул бид хиймэл үеийг бүхэлд нь ХБНГУ-д үйлдвэрлэж Герман чанарыг 100% хангаж байна.

Бүтээгдэхүүн нарийн хийцтэй байх тусмаа үйлчүүлэгч тус бүрийн онцлогт тохирсон байдаг.

“Ази фарма” ХХК-н нийгмийн хариуцлагын нэг бодлого нь дэлхийн шилдэг эмийн үйлдвэрийн инноваци, дэвшилтэт технологоор үйлдвэрлэгдсэн, эмчилгээний практикт шинээр нэвтэрч буй эм бэлдмэлийг нэвтрүүлэх, эмч, эм зүйчдэд таниулах, эмчилгээ болон хэрэглээнд нэвтрүүлэх гэж тодорхойлсон байдаг бөгөөд энэхүү төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт эмч эмнэлгийн мэргэжилтнүүд итгэлтэй байна.

 

Буцах