ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Сургалт семинар

Шинэ бүтээгдэхүүний талаар сургалт зохион байгууллаа

Азифарма ХХК нь 2015 оноос эхлэн Францын 90 жилийн түүхт Бушара Рекордати эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг импортлон хамтран ажилласаар байгаа билээ.  Монгол улсын эмийн салбарт хэрэглэгдэж буй тус үйлдвэрийн шээс бэлгийн замын өвчлөлийн бүтээгдэхүүн Тержинан №10 №6, чих хамар хоолойн өвчлөлийн Гексаспрей, Гексализ, Полидекса бүтээгдэхүүнүүд нь эмч, хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна. Азифарма ХХК 2018 оны 6-р сард эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх зовиурыг дарах бүтээгдэхүүн Клималининийг Монгол улсын эмийн бүртгэлийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн юм.  Үүнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд болон дотоод шүүрлийн чиглэлээр мэргэшсэн МУ-н Топ 20 эмч нарт бүтээгдэхүүнээ танилцуулан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж Бушара Рекордати үйлдвэрийн дундад азийн бүсийн захирал Роланд Вакич, Fic medical компаний захирал Фархад Алиев, бүтээгдэхүүний менежер Назгүл Сергазиева нар тус сэдвээр сургалт явуулсан юм. Сургалтанд хамрагдсан эмч нарын зүгээс цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай эмчилгээний бүтээгдэхүүн шинээр нэвтэрч байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Буцах