ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Мэдээ мэдээлэл

Монголын Радиологийн Нийгэмлэгийн олон улсын форумд амжилттай оролцлоо.

Монголын Радиологийн Нийгэмлэгээс жил бүр олон улсын форумыг зохион байгуулдаг бөгөөд тус форумд гадаадын нэр хүндтэй их сургууль, эмнэлгүүдийн профессорууд болон эмч нар уригдан ирж оролцдог билээ. Монгол улсын эрүүл мэндийн салбарт хамгийн томд тооцогдох тус арга хэмжээ өнгөрсөн Бямба гарагт буюу 2018.05.19-ийн өдөр Корпорэйт зочид буудлын хурлын танхимуудад тав дах удаагаа зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд “Ази-Фарма” ХХК болон тодосгогч бодис үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Францын алдарт Guerbet үйлдвэр болон БНСУ-ын Carecamp компаниуд хамтран платинум ивээн тэтгэгчээр оролцлоо.

Энэхүү олон улсын форумд АНУ, БНСУ, Япон, Тайван улсын нэр хүнд бүхий эмнэлэг, их сургуулиудаас (АНУ-ын Бостоны их сургууль, Техасын их сургууль, Массачуссетсийн анагаах ухааны сургууль, Япон улсын Айчи хавдар судлалын төв, БНСУ-ын Самсунг эмнэлэг гэх мэт) 9 профессор уригдан ирж,илтгэл тавин оролцсон юм. Үйлдвэрийн төлөөллүүд илтгэл тавьж, хуралд оролцогсодтой санал солилцсон бөгөөд “Ази-Фарма” ХХК-ийн зүгээс өөрийн байгууллагын буланг байрлуулан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ дүрс оношлогооны салбарын үзэл хандлагыг чиглүүлэгч лидерүүд болон тус салбарын ирээдүй болсон залуу эмч нар нийлсэн 180 гаруй эмч нарт мэдээлэл өглөө. Хуралд оролцогч эмч, профессоруудын зүгээс “Ази-Фарма” ХХК-д талархалаа илэрхийлж, цаашид ч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн, Guerbet үйлдвэрийн бүтээгдэхүүний талаар Монголын төдийгүй олон улсаас уригдан ирсэн лекторууд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж байсан юм. 

Буцах