ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Шинэ мэдээ

ЧИНГИС ХААН ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 5-р сарын 18-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газар “Аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгт Гаалийн баталгаат үйлдвэрийн газар МИАТ ТӨХК агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар болон Гаалийн баталгаат агуулах Азифарм ХХК оролцож бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар дэлэгрэнгүй мэдээлэл өгч, хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна

  • Артерийн даралт үзэх
  • Арьс харшилийн эмчийн үзлэг оншилгоо
  • Дотрийн эмчийн үзлэг оншилгоо зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

​Азифарма ХХК нь 2002 оноос үйл ажиллагаа эхлэснээс хойш дэлхийд эмийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч АНУ, Швейцарь, Бельги, Герман, Нидерланд, ОХУ, Унгар зэрэг 30 гаруй улсын, олон улсад нэр хүндтэй 80 гаруй үйлдвэрлэгчдийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютороор сонгогдон ажиллаж байгаа учир үйл ажиллагаандаа чанарыг дээдлэн ажилласаар ирсэн билээ.

Зөвхөн найдвартай үйлдвэрлэгч, чанартай бүтээгдэхүүнээс гадна тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн чанарыг сайн байлгахад GSP стандарт хангасан агуулах-Логистикийн газрын хүчин чадал ихээхэн чухал байдаг. Ялангуяа цахилгаан тасрах, дулааны нэгдсэн систем алдагдах гэнэтийн эрсдэлээс хамгаалсан тоног төхөөрөмжүүд, хяналтын хэмжигч аппаратурууд, мөн үйл ажиллагааны явцыг стандартжуулж, мөрдүүлсэн байдал чухал байдаг. Тиймээс бид  3 давхар 4120м2 талбайтай байгууламж барьж, 6 давхар даацын тавиуртай, тасралтгүй 48 цаг ажиллах боломжтой цахилгааны нэмэлт үүсгэвэртэй, электрон чийг, температур хэмжигчтэй, эмийг +2-с +8 градуст хадгалах зориулалтын хөргөгчтэй өрөө, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм хадгалах тусгай өрөө мөн зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зориулалтын агуулах мөн Гаалийн баталгаат агуулахтайгаар  үйл ажиллагаагаа явуулдаг. 

 

2016 оны 3-р сард манай байгууллага нь Буянт-ухаа дахь Нээлттэй  Гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл авснаас өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасарлалтгүй явуулсаар байна. Гаалийн баталгаат агуулах 300м2 талбайтайгаар үйл ажмллагаагаа явуулдаг.

Бид Гаалийн баталгаат агуулахтай болсноор үйл ажиллагаа улам өргөжиж импортын татан авалт өссөөр байгаа билээ.

Гаалийн баталгаат агуулахтай болсноор манай байгууллагын хувьд:

  • Импортын бараагаа олон сарын нөөцөөр татан авалт хийх боломжой болсон
  • Эм, эмийн бүтээгдэхүүн зарим тохиолдолд онцгой хадгалах нөхцөлтэй байдаг тул түргэн шуурхай бараагаа авах нөхцлийг бүрдүүлж өгч байна

Хил дээр ирсэн барааны лиценз нь гарч амжаагүй тохиолдолд гаалийн баталгаат агуулах руу бүрдүүлэлт хийж оруулах зэрэг олон олон боломжууд нээгдсэн.

 

Буцах