ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Сурталчилгаа

Гексапрей

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  • Биклотимолд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн амны хөндий, залгиур, төвөнхийн халдварт үрэвсэлт өвчний үед хэрэглэнэ.
  • Хамар залгиур, амьсгалын замын (залгиурын цочмог болон архаг үрэвсэл, залгиур төвөнхийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, гүйлсэн булчрхай авхуулсны дараах үе, хэлний үрэвсэл) үрэвсэл, халдварт өвчний хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН:

3-аас дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд хоолноос хамааралгүйгээр хоногт 3 удаа 2 тунгаар хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5 хоног.

ДАВУУ ТАЛ: 

  • Салст бүрхүүлээр маш сайн шимэгдэнэ.
  • Нянгийн эсрэг, хэсэг газрыг мэдээгүйжүүлэх үрэвслийн эсрэг өвдөлт намдаах цогц үйлдэлтэй.
  • Бага насны хүүхдэд хэрэглэх боломжтой.

ЦЭЭРЛЭЛТ:

Бэлдмэлийн НАЙРЛАГА дах бодист хэт мэдрэг

3 хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ.

АНХААРУУЛГА:

Цацах үедээ флаконыг босоо байрлалд барина. Флаконыг  хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.

5 хоногийн эмчилгээнд өвчний шинж тэмдэг арилахгүй бол эмчилгээг дахин хянаж үзнэ. 

Хэсэг газар хэрэглэдэг үжилгүйжүүлэх бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхээс зайлсхий.

ГАЖ НӨЛӨӨ: 

Харшлын урвал (арьсны тууралт, загатнаа, уруул хавдах, улайлт, Квинкийн хаван)

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Бушара рекордати, Франц улс

 

 

 

Буцах