ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Шинэ мэдээ

Томуугийн өвчлөл буурч байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 67,823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3,223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар буурчээ.

 

Нийт өвчлөгсдийн 38.0 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 14.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлага ирснээс 35.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 23-ны байдлаар, 2,084 орон дээр 1,896 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт ор ачаалалгүй байна. 

Шинээр хэвтсэн өвчтөний 158 буюу 37.2 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

2018.01.26

Буцах