ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Сургалт семинар

"Гемофили өвчний эмчилгээ, оношлогооны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замууд" сургалтыг зохион байгууллаа.

2016 оны 4-р сарын 29-ний өдөр Ази-Фарма ХХК-н зохион байгуулсан энэхүү семинарт Улсын 1-р төв эмнэлэг, Монголын цус судлаач эмч, мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран оролцлоо. 
Семинарт АУ-н Доктор, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, АУ-ны доктор, АШИУС-н АУИС-н Дотрын 3-р тэнхим, Цус судлалын профессорын багийн ахлагч Ц.Одгэрэл,  УНТЭ-н Цус судлал, эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Т.Саруул, ЭХЭМҮТ-н Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг, АУ-н Магистр, Докторант М.Пүрэвдорж нар МУ-н Гемофили өвчний эмчилгээ, оношлогооны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замуудын талаархи лекц уншив. 
 
Энэхүү семинарт Гемофилийн мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, клиникийн бүсийн олон нийтийн байгууллагын дарга Дмитрий Рогачёвын нэрэмжит ОХУ-н ЭМЯ-ны харъяа Холбооны хүүхдийн цус судлал, хавдар, дархлаа судлалын эрдэм шинжилгээ клиникийн төвийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан Копылов Констатин Геннадвевич "Гемофили" сэдвээр илтгэл тавьж, АНУ-н Бакстер үйлдвэрийн Төв Азийн бүсийг хариуцсан салбарын дарга Эльвира Мударисова "Бакстер үйлдвэрийн танилцуулга"-г хийв.
Сургалтын удирдагчаар АУ-ны Доктор, УНТЭ-н Цус судлал, эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Д.Булган ажиллаж, сургалтад 150 гаран эмч мэргэжилтнүүд хамрагдлаа. 

Буцах