ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Шинэ мэдээ

"Ази фарма" ХХК-ийн 15-н жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт амжилттай болж өндөрлөлөө

Нийлүүлэгч болон хэрэглэгчийг холбогч чухал гүүр нь ХАРИЛЦАГЧИД байдаг. 

Монгол хүн ардынхаа итгэл найдварыг хүлээн эрүүл энхийн манаанд хариуцлагатай зогсож, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан тууштай тэмүүлж буй нэгэн хамт олон бол “Ази фарма” ХХК юм.

Дэлхийн 30 орны  84 үйлдвэр, нийлүүлэгчтэй хамтран ажиллаж 1800 орчим нэр төрлийн эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлохоос гадна дотоодын компаниудтай хамтран ажилласаар 15 жилийг өнгөрөөжээ. Энэ бүх хугацаанд хамтран ажилласан харилцагчиддаа хүндэтгэл үзүүлэн 300 гаруй харилцагчидаа Corporate Convention centre-т урин "Partner’s Ceremony-2017" хүлээн авалтыг амжилттай зохион байгууллаа. Мөн хүлээн авалтын үеэр соёл урлагийн тэргүүлэх хамтлаг дуучдын гайхалтай тоглолтуудаас гадна хөгжлийн замд хамт байж, боломж сорилт бүрийн тулгуур нь болж урт хугацаанд хамтран ажилласаар ирсэн харилцагчиддаа Шилдэг харилцагчийн “Алт тан, Мөнгөн тан”-аа гардуулсан юм. 

Буцах