ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Шинэ мэдээ

Эрүүл энхийг эрхэмлэсэн 15 жил

“АЗИ ФАРМА” ХХК маань  Монгол Улсын эм, эмийн хэрэгслийн зах зээлд амжилттай үйл ажиллагаа эрхэлсэн түүхт 15 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Бидэнтэй олон жилийн турш хамтдаа байгаа албан байгууллага, хувь хүмүүс, чанарыг эрхэмлэгч хэрэглэгч та бүхэндээ “Ази фарма” ХХК үүсгэн байгуулагдсаны 15 жилийн халуун мэндийг хүргэе.

Байгуулагдсан цагаас хойш бид эмийн бүртгэлийн асуудалд онцгойлон анхаарч олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанар аюулгүй байдлыг хангасан эмийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ хүн амыг эмийн зохистой хэрэглээнд хэвшүүлэхийг зорин ажилласаар ирсэн билээ.  

"Ази фарма" ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт бүхэн ур чадвартай ажилтнуудын маань нөр их хөдөлмөр болохын зэрэгцээ бидэнтэй байнга хамт байгаа мянга мянган хэрэглэгч олны дэмжлэгийн үр дүн гэдгийг дуулгахад таатай байна. 

 

 

Буцах