ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Онцлох мэдээ

Эрдмийн чуулган 59 Эмнэлзүйн салбар хуралдаан амжилттай боллоо

          АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган 59”-ийн Эмнэлзүйн салбар хуралдаан 2017 оны 04 сарын 07 өдөр Blue Sky зочид буудлын Crystal, Diamond хурлын танхимуудад амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн Эмнэлзүйн салбарын эрдмийн чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр "Ази - Фарма" ХХК оролцлоо. Энэхүү чуулганд АУС-ийн эрдэмтэн, багш, судлаачид, докторант, магистрант, залуу эмч нар, резидентүүд нийлээд 350 гаруй судлаачид оролцов. 
          Чуулганд нийт 90 эрдэм шинжилгээ, судалгааны ажил, 15 эмнэлзүйн ховор тохиолдол ирсэн ба 2017 оны 03 сарын 30-нд зохион байгуулсан I шатны сонгон шалгаруулалтаар 12 шилдэг судалгааны ажил шалгарч аман илтгэл хэлбэрээр, 32 бүтээл ханын илтгэл хэлбэрээр, үлдсэн судалгааны ажлууд бүгд цахим илтгэл хэлбэрээр хэлэлцэгдэхээр шалгарсан бөгөөд 2017 оны 04 сарын 07 өдөр Blue Sky зочид буудлын хурлын 2 танхимд нэгэн зэрэг 5 салбар хуралдаанаар II шатны сонгон шалгаруулалт болж өнгөрөв. Энэ удаагийн эмнэлзүйн салбар хуралдааны нэг онцлог хэсэг бол АУС-ийн эрдэмтэн багш, эмч, судлаачид өөрсдийн эмнэлзүйн практикт тохиолдсон эмнэлзүйн ховор тохиолдлуудыг хэлэлцүүлж оношилгоо, эмчилгээний аргуудыг оролцогч залуу эмч нарт танилцуулав.  
        “Эрдмийн чуулган 59” Эмнэлзүйн салбар хуралдааныг АУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор С. Мөнхбаярлах, АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал, АШУ-ны доктор, профессор Б. Мөнхбат нар нээв. 
        Чуулганы хүндэт лекцийг МУ-ын Ардын багш, МУ-ын Хүний гавьят эмч, МАУА-ын гишүүн, Академич, АУ-ны доктор, профессор Х. Гэлэгжамц “Бөөрний архаг өвчний зарим асуудалд”  сэдвээр уншив.
        Чуулганы шүүгчээр АУ-ны Доктор, профессор Б. Хандсүрэн, АУ-ны Доктор, профессор Ж. Сарантуяа, АУ-ны доктор, дэд профессор С. Бадамжав, АУ-ны доктор, дэд профессор Д.Даваалхам, АУ-ны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл нар ажиллав. 
 
 
Хуралдаанаас дараах эрдэм шинжилгээний бүтээлүүд шилдгээр шалгарав.
 
 
Үүнд:
Шилдэг аман илтгэлээр: 
I байр  “ХАВСАРГЫН С5а УУРГИЙН ХЭМЖЭЭГ АТЕРОСКЛЕРОЗТОЙ ӨВЧТӨНИЙ ИЙЛДСЭНД СУДАЛСАН ДҮН”
Ш. Гансувд, Д.Жаргал, Ш.Эрдэнэчимэг, Т.Ариунаа, С.Мөнхбаярлах
 
II байр “ДАУНЫ ХАМШИНЖИЙН МОЛЕКУЛ БА ЦИТОГЕНЕТИКИЙН ОНОШИЛГОО”
П.Хэрлэн, А.Заяабилэг, Б.Мөнхцэцэг, Ж.Сарантуяа, Т.Мөнхтуяа
 
III байр  “ЖИРЭМСНИЙ ЭХНИЙ 3 САРД БИОХИМИ, БИОФИЗИКИЙН  МАРКЕРУУД АШИГЛАНПРЕЭКЛАМПСИЙН ЭРСДЭЛИЙГ ИЛРҮҮЛЭХ”
Ц.Үржиндэлгэр, А.Бүжинлхам, С.Наранцацрал, Б.Батмөнх, Н.Даваажаргал, С.Нармандах, Ч. Ариунболд, Ж.Мөнхцэцэг, Т.Эрхэмбаатар 
 
Шилдэг ханын илтгэлээр:  
I байр “БАЙНГЫН  ГЕМОДИАЛИЗ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭДЭГ ӨВЧТӨНҮҮДЭД РЕТИКУЛОЦИТЫН ГЕМОГЛОБИНЫГ  ТОДОРХОЙЛСОН НЬ”
О.Пүрэвжал, Н.Мөнх-Эрдэнэ, Р.Мэнд-Амар,  А. Отгонбат, Ц.Одгэрэл, Н.Эрдэнэбаяр, С. Мөнхбаярлах 
 
II байр “ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ӨНДГӨВЧНИЙ НӨӨЦ
ТОДОРХОЙЛОГЧ МАРКЕРУУДТАЙ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ”
Л.Амарзаяа, Р.Хадбаатар, З.Баярцогт, Д.Янжинсүрэн
 
III байр “ТАРХИНЫ ХАРВАЛТЫН СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН”
Ш.Батчимэг, Г.Цагаанхүү, О.Батгэрэл, Д.Түвшинжаргал, Ц.Наранцэцэг, А.Балжинням
 
Шилдэг эмнэлзүйн ховор тохиолдлоор: 
I байр   “12 НАС 8 САРТАЙ ХҮҮ, АНХДАГЧ, ОЛДМОЛ БАМБАЙ БУЛЧИРХАЙН  ДУТАГДАЛ, ХОЁРДОГЧООР ҮҮССЭН ӨНЧИН ТАРХИНЫ ХУУРАМЧ МАКРОАДЕНОМА, L-ТИРОКСИН ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРААХ ТУРК ЭМЭЭЛИЙН ХООСРОЛ, ӨСӨЛТИЙН ДААВРЫН ДУТАГДАЛ БҮХИЙ ХОЁРДОГЧ ӨСӨЛТ ХОЦРОЛТ”
Г. Эрдэнэтуяа, Д. Чинзоригт, Х. Наранчимэг, ... Н.Ариунзул нар
 
II байр  “Суурь хөндийн менингоцелээс тархи нугасны шингэн аяндаа гоожсон тохиолдлыг эмчилсэн нь”
П. Мөнхбаатар, П. Ганчимэг, ... С. Алтан-Очир нар
 
III байр “ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ ТӨРӨЛХИЙН ГАЖИГ: МИОКАРДЫН ГҮҮР”
Ө. Цолмон, Б. Туул 
 
         Чуулганаас шалгарсан эхний 10 байрны илтгэлийг “Эрүүл мэндийн шинжлэх ухаан” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлүүлэхээр хураангуйг илгээсэн байна. 
 
           Энэхүү хуралдааныг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн "Ази - Фарма" ХХК хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Буцах