ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Онцлох мэдээ

“Нялхасын эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт семинар боллоо

АШУҮИС-ийн харъяа “Монголын Хүүхдийн Анагаахын Академи”-ийн санаачлагаар АЗИ-ФАРМА“ ХХК, Польш улсын “Польфарма” группын төлөөлөгчидтэй хамтран “НЯЛХАСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа. Уг сургалтанд Польш улсаас Польфарма компанийн төлөөлөгчид болон, АШУҮИС Хүүхдийн анагаахын тэнхим АУ-ны доктор, дэд профессор, ЭХЭМҮТ, Өргөө амаржих газрын зөвлөх эмч З.Гэрэлмаа эмч тэргүүтэй мэргэжлийн хүүхдийн 150 гаруй эмч нар оролцлоо.

Тус сургалтаар хүүхэд, нярайн халуурах хамшинж, түүний эмчилгээ, бага насны хүүхдэдийн гэдэс дүүрэх, хам шинжин эмчилгээ, Д аминдэмийн дутагдлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээ мэдээлэл, харилцан туршлага солилцож, Боботик, Ибуфен, АкваДетрим бүтээгдэхүүний танилцуулга үзэсгэлэн болсон юм. 

 

Буцах