ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Шинэ мэдээ

Спортын их наадам 2016

“АЗИ ФАРМА ХХК”-ийн нийт ажиллагсадын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 07,08 ны өдрүүдэд спортын 4 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд “АЗИ ФАРМА ХХК”-ийн Төв оффис, Эмийн сангийн алба, Эм ханган нийлүүлэх төв, Төв агуулахын баг тамирчид шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд хүч, авхаалж самбагаа сорьсон юм.

Тэмцээнд багийн дүнгээр Төв оффисын баг тамирчид тэргүүн байрт шалгарч “Шилжин явах цом”-ын эзэн болсон бол Төв агуулахын баг тамирчид дэд байр, Эмийн сангийн алба шилдэг хөгжөөн дэмжигчээр тус тус шалгарлаа.

Тэмцээнд нийт 100 гаруй баг тамирчид оролцсоноос сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Төв агуулахын Амарсайхан, шилдэг эмэгтэй тамирчнаар эмийн сангийн Эмүжин нар шалгарсан бол тэмцээний шилдэг хөгжөөн дэмжигч багаар Эмийн сангийн алба тодорлоо.

 

Буцах