ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Онцлох мэдээ

Элэгний С вирүсийн эмчилгээний чиг хандлага, олон улс болон монгол улс дахь өнөөгийн байдал сэдэвт хурал боллоо

Элэгний С вирүсийн эмчилгээний Олон улсын болон Монгол улс дахь өнөөгийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд боллоо. Энэхүү хурлыг АЗИ ФАРМ ХХК БНХАУ-ын “China Sinopharm International Corporation” групп, Энэтхэг улсын “Hetero Drugs Limited” эмийн үйлдвэртэй хамтран зохион байгууллаа. Мөн урилгаар ЭМЯ, ХӨСҮТ, Монголын Гастроэнтерологийн холбооны судлаач эмч нарын төлөөлөл оролцлоо.

Элэгний С вирүс нь элэгний хатуурал, элэгний хорт хавдрын гол шалтгаан болдог бөгөөд 2012 оны байдлаар Монгол улсад элэгний хорт хавдраар нас баралт дэлхийн дунджаас 9 дахин өндөр байгаа нь Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас хүн амыг энэхүү вирүст хепатитаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэх ажилд онцгой анхааран улмаар 2015 оноос “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Иймээс тус хөтөлбөр болон нийгмийн хариуцлагын хүрээнд “Ази-Фарма” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд БНХАУ-ын “China Sinopharm International Corporation” групп, Энэтхэг улсын “Hetero Drugs Limited” эмийн үйлдвэртэй хамтран элэгний С вирүсийн эсрэг эмчилгээний өндөр идэвхитэй, чанарын шаардлага бүрэн хангасан, АНУ-ын Гилиад Сайнс компанийн албан ёсны патенттай ЛЕДИФОС (Ledifos) эмийг дундаж болон дунджаас доогуур орлоготой хэрэглэгчдэд боломжийн үнээр, олон талт үйлчилгээний хамт хүргэхээр зорин ажиллаж байгаа юм.

Буцах