ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Сургалт семинар

Ургамлын гаралтай эм, эмчилгээний чиг хандлага ба Фитотека сургалт, семинар

Орчин үеийн ургамлын гаралтай эм, эмчилгээний чиг хандлага ба Фитотека” сургалт, семинар АЗИ ФАРМ ХХК-н санаачилгын хүрээнд ХБНГУлсын ургамлын гаралтай эмийн үйлдвэрлэгч Бионорико компанитай хамтран Швед, Казакстан, Герман улсын эрдэмтэн, доктор болон манай улсын 650 гаруй мэргэжлийн эмч төлөөлөгчид оролцсон сургалт семинар 2016 оны 8-р сарын 16-19-ны өдрүүдэд Кемпински зочид буудлын хурлын танхимд зохион байгууллагдлаа.

Уг сургалтанд  бөөр шээсний замын үрэвсэлт өвчин,хамрын хөндий болон дайвар хөндийн үрэвсэлт өвчинд ургамлын гаралтай эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрэглэх аргачлалыг нэмэгдүүлэх чиглэлээр манай улсын мэргэжлийн эмч төлөөлөгчидтэй хамтран туршлага солилцов.

Мөн энэхүү сургалтыг цаашид тогтмол зохион байгуулах, байгууллага хоорондын хамтын ажиллагаагаа тогтмолжуулах, ургамлын гаралтай эм, эмчилгээний чиг хандлагыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн эмч төлөөлөгчид,эм зүйч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Фитониринг гэдэг нь Фито-ургамал Ниринг-инженерчлэл буюу ургамлын идэвхитэй бодисыг судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи  ашиглан үр дүн өндөртэй, аюулгүй ургамлын эм бэлдмэлийг гарган авах арга юм.  Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 80% нь ургамлын гаралтай эмийн эмчилгээнд илүү ач холбогдол өгч  эмнэлгийн анхны тусламжид ургамлын эмийг сонгон хэрэглэх хандлагатай байдаг гэж ДЭМБ-аас тэмдэглэсэн байдаг.

Цаашид АЗИ ФАРМ ХХК нь дээрх санаачлагын хүрээнд олон ажил зохион байгуулан,ургамлын гаралтай эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн эм зүйн салбарын шилдэг ажилчдыг шалгаруулж ХБНГУлсын Бионорико компанийн ургамлын гаралтай эмийн үйлдвэртэй танилцах аялалыг төлөвлөөд байна. 

Буцах