ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

Хүүхдийн үсний арчилгаа

Хүүхдийн үсийг багаас нь зөв арчилвал өтгөн, сайхан үстэй болно. Үсний бүтэц урт богиноос үл хамааран арчилгаа нэн чухал. Хүүхдэд янз бүрийн химийн будаг, бодисгүй, тод хурц өнгөгүй хүүхдийн шампунь тохиромжтой байдаг.
Шампунийг хүүхдийн үсэнд түрхэхээс өмнө, түүний үйлчлэлийг зөөлрүүлэхийн тулд усаар найруулж гараараа үрэх хэрэгтэй.

- Үс угаахад бүлээн ус тохиромжтой. Харин бүлээн хүйтэвтэр усаар зайлна.
- Нойтон үсийг сэнсээр хатаах, удаан хугацаанд алчуураар ороох хэрэггүй.
- Хүүхдийн үсийг жирийн агаарын хэмд хатаах нь зөв.
- Толгойн үсийг гэмтээж шалбалдаггүй жирийн, сайн чанарын самыг сонгоорой.

Буцах